Солонгост суралцах

홈으로 이동> Солонгост суралцах > Солонгост суралцах бэлтгэл > Суралцах зардал

Суралцах зардал

Солонгост амжилттай суралцангаа амар тайван амьдрахыг хүсвэл суралцах зардлаа тооцоолон сургууль болон сургалтандаа бэлтгэх хэрэгтэй. Улсын сургууль нь солонгосын засгийн газраас санхүүгийн дэмжлэг авдаг болохоор хувийн сургуулийг бодвол сургалтын төлбөр нь хямд байдаг. Факультет тус бүрийн сургалтын төлбөр нь өөр байдаг учир суралцахаар зорьж буй сургуулийн төлбөрийг нь урьдчилан нягтлах хэрэгтэй.
Суралцах зардал
Ангилал Салбар тус бүрийн ангилал Төлбөр (USD, 1 улирлаар)
Мэргэжлийн бакалаврын сургалт Хүмүүнлэг нийгэм 1,500$~6,200$
Байгалийн шинжлэх ухаан 1,800$~6,300$
Урлаг спорт 1,700$~7,300$
Инженэр техник 1,700$~6,200$
Анагаах -
Бакалакрын Хүмүүнлэг нийгэм 1,600$~7,400$
Байгалийн шинжлэх ухаан 1,800$~8,400$
Урлаг спорт 1,900$~8,500$
Инженэр техник 1,800$~8,300$
Анагаах 4,300$~10,800$
Ахисан түвшний сургалт Хүмүүнлэг нийгэм 1,100$~13,300$
Байгалийн шинжлэх ухаан 1,500$~8,600$
Урлаг спорт 1,500$~6,400$
Инженэр техник 1,600$~20,900$
Анагаах 2,300$~10,600$
Бүртгэлийн хураамж 60$-150$
※ Нэмэлт мэдээлэл авах: Их дээд сургуулиудын мэдээлэл http://www.academyinfo.go.kr
Солонгост суралцахаар зорьж буй хүмүүс сургалтын төлбөрөөс гадна бусад зардлаа (солонгос хэлний сургалтын төлбөр, сурах бичгийн төлбөр, дотуур байрны төлбөр болон амьжиргааны зардал гэх мэт) ч бас тооцоолох хэрэгтэй. Сургалтын төлбөрөөс гадна тооцох бусад зардлын жагсаалтыг дараах хүснэгтээр үзүүлэв.
Суралцах зардал
Ангилал Таамаглаж буй үнэ (USD)
Бүртгэлийн хураамж 50$ ~ 150$
Солонгос хэлний сургалтын төлбөр 10 долоо хоногт ойролцоогоор1,300$ ~ 1,600$
Дотуур байрны зардал Нэг улиралд ойролцоогоор $420~$1,550
※Дотуур байрны төлбөр хоолны төлбөр багтсан эсэхээс хамааран өөр байна
Хоол хүнсний зардал Сард ойролцоогоор $300~$400
Сургуулийн цайны газарт хооллох хоолны дундаж үнэ : $3.2~
Хөлсний байрны сарын төлбөр Сард ойролцоогоор 300$ (барьцаа мөнгө 3000$~5000$)
Түрээсийн өрөөний төлбөр Сард ойролцоогоор 300$~500$
Эрүүл мэндийн даатгал Сард ойролцоогоор 20$
Тээврийн зардал Автобус:$1.0~$1.2
Метро$1.1~$2.5
Интернет хэрэглээ Сард ойролцоогоор 20$
※ Бусад зардал нь сургууль тус бүр харилцан адилгүй учир сонирхож буй сургуулиасаа хувиараа асуух.
Last modified : 2021-02-23