Солонгост суралцах

홈으로 이동> Солонгост суралцах > Гадаад оюутны амьдрал > Амьдрах талаар мэдээлэл

Амьдрах талаар мэдээлэл

Солонгост олон санхүүгийн байгууллагаар дамжин хадгаламж, фонд болон даатгалын багц зэрэг олон янзын багцийн болон санхүүгийн үйлчилгээг авах боломжтой. Гагцхүү бүх санхүүгийн гүйлгээнд улсын харьцангуй хатуу дүрэм үйлчилдэг болохоор нөхцөл байдал холбогдох дүрмээс хамааран солонгост оршин сууж буй гадаад иргэдийн санхүүгийн гүйлгээ хязгаарлагдах тохиолдол үүсч болно. Ялангуяа гадаад валютаар гүйлгээ хийх тохиолдолд гүйлгээний төрлөөс хамааран бүрдүүлэх материал болон гүйлгээний хэмжээ тогтоогдох учир холбогдох дүрэм журмыг анхаарч авах хэрэгтэй. Банкны үндсэн ажлын цаг нь өглөөний 9 цагаас үдээс хойш 4 цаг хүртэл байдаг. Сүүлийн үед зарим банкууд үйлчлүүлэгчдийн тав тухын төлөө бямба ням гарагт ч ажилладаг болсон бөгөөд тэр дундаа ажлын өдрүүдэд ажлын цагаар банк орох боломжгүй гадаад ажилчдад зориулан гадаад руу мөнгөн шилжүүлэг хийх, валют солиулах үйлчилгээг гадаад иргэд олноор оршин суудаг газруудыг сонгон ихэвчлэн амралтын өдрүүдээр үйлчилж байна.
А. Данс нээлгэх
license
Б. Шилжүүлэг
Гадаад иргэн гадаад руу мөнгө шилжүүлэхээр бол ойролцоох банкнаас шилжүүлэх боломжтой. Гадаад валютын гүйлгээтэй банкаар дамжуулан шилжүүлэг хийх боломжтой бөгөөд нэг жилийн 50 мянган америк долларын хэмжээнд бол нотолгоо шаардагдахгүйгээр шилжүүлэг хийх боломжтой. Хэрэв 50 мянган америк доллараас хэтрэх тохиолдолд банкнаас шаардах бичиг баримтыг өгөх хэрэгтэй. Банк бүр шимтгэл нь зөрүүтэй байж болох учир урьдчилан сайн мэдэж авсныхаа дараа шилжүүлэх нь дээр байдаг.
В. Валют солих
Гадаад валют юмуу аялагчийн чекийг солонгосын банк болон онгоцны буудал зэрэгт байрлах валют арилжааны төвүүдээр амархан солиулах боломжтой. Гагцхүү банк бүр валют сольж болох мөнгөн тэмдэгт өөр байж болох учир их мөнгө солих юмуу доллараас өөр валют солиулах тохиолдолд урьдчилан банкнаас асуух хэрэгтэй. Мөн интернэт банкаар мөнгө солиулахад ханшны хувьд ашигтай байдаг учир интернэт банкийг ашиглах нь зөв арга болно.
● Ашигласан сайт
Гүгмин банк: www.kbstar.com
KEB хана банк: www.kebhana.com
Үри банк: www.wooribank.com
Шинхан банк: www.shinhan.com
Money & Currency in Korea
[Bills]
화폐단위
Last modified : 2021-02-23