Солонгост суралцах

홈으로 이동> Солонгост суралцах > Гадаад оюутны амьдрал > Солонгост ирэх

Солонгост ирэх

(1) Хилээр нэвтрэх
(А) Онгоцон дотор бөглөх бичиг:
1) Хилээр нэвтрэх декларац бөглөх
Гадаад улсын иргэн(байнгийн оршин суугч) нь хилээр нэвтрэхдээ бөглөх ёстой бөгөөд бүртгэлд хамрагдах шаардлагатай гадаад иргэд нь орж ирсэн өдрөөс хойш 90 хоног дотор оршин суух хаягийн харьяа цагаачлалын алба болон гадаад иргэдийн виз олгох газарт бүртгүүлэх ёстой.
2) Эрүүл мэндийн мэдүүлэг хийх
Халдвар өвчний тархалт өндөртэй улсаар дайран өнгөрсөн болон оршин сууж байсан бол хилээр нэвтрэхийн өмнө заалшгүй эрүүл мэндийн мэдүүлэгийг бөглөн хянагчид шалгуулах.
Эх сурвалж: Халдварт өвчин хяналтын төв
(Б) Гар тээшний мэдүүлэх хуудас : Гадны орноос Солонгос улс руу орж буй аялагчид гаалийн албанд гар тээшний мэдүүлэх хууудсыг бөглөж өгөх ёстой.
- Гэр бүлээрээ яваа хүмүүсийн хувьд нэг хуудас бөглөнө.
- Онгоцонд тарааж өгсөн гар тээшний талаарх гаалийн мэдүүлгийн хуудсанд өөрт холбогдох барааг тэмдэглэн аялагчийн нэр, төрсөн он, сар, өдөр зэрэг мэдээллийг бөглөнө.
- Заавал мэдүүлж оруулах ёстой бараа бүтээгдэхүүн байдаг учир өөрийн гар тээшин дахь эд зүйлсээс мэдүүлэгт холбогдох жагсаалтанд хамаарагдаж байгаа эсэхийг заавал шалгах хэрэгтэй.
※Гаалиар оруулахыг хориглосон болон хязгаарласан бараа бүтээгдэхүүн:
   - Буу(туршилтын буу), хутга мэс гэх мэт зэвсэг, жинхэнэ сум болон шатамхай бодис, цацраг идэвхит шинжтэй бүтээгдэхүүн, тагнуулын төхөөрөмж гэх мэт
   - Первитин, опиум, героин, олсны ургамал гэх зэрэг бүх төрлийн хар тамхи болон замбараагүй буруу хэрэглэх аюултай эмийн бүтээгдэхүүн
   - Үндсэн хуулийн заалт болон олон нийтийн аюулгүйн журам, ёс заншилд харшлах бүтээгдэхүүн болон засгийн газрын нууцыг задруулах юмуу тагнуулын үйл ажиллагаанд хэрэглэгддэг бүтээгдэхүүн
   - Хуулбарласан (хуурамч) бүтээгдэхүүн болон оюуны өмчийн эрхэд халдсан бүтээгдэхүүн, хуурамч мөнгөн тэмдэгт болон хуурамчаар засварласан үнэт цаас
   - Доньд, хүдэр, бугын цусан эвэр, матрын арьс, зааны соёо зэрэг устах аюул тулгарсан зэрлэг араатан амьтадтай холбоотой бараа
(В) Гаалийн шалган нэвтрэх
- Гаалийн шалган нь зөвшөөрөл авах үйл явц бөгөөд үүнд дотоодын иргэдээс тусгаарлан шалгах үйл явц тусдаа явагддаг
(Г) Гар тээшээ авах: Хилийн шалганаар гарахад байдаг цахим самбарт тээш хүлээн авах гарцын дугаар байдаг ба урсдаг шатаар1 давхарт буун холбогдох дугаарын гарцаас тээшээ авна
(Д) Тээшээ алдсан болон овор ихтэй тээш: Хэдий хүлээсэн ч тээш нь гарч ирэхгүй тохиолдолд алдагдсан тээш хадгалах газраас асууна. Харин овор хэмжээ ихтэй тээшийг том оврын тээшийг дамжуулах гарцнаас очиж авна.
(2) Онгоцны буудал дахь тээврийн хэрэгсэл
(А) Хурдны автобус
Инчоны онгоцны буудлаас Сөүл юумуу орон нутаг луу явдаг олон чиглэлийн хурдны автобусанд суух боломжтой ба зорчигчийг угтан авах талбарын(1 давхар) дотор хэсэгт (4, 9-р гарцын хажууд), гадна хэсгийн (4, 6, 7, 8, 11, 13-р гарцын хажууд болон 9С) автобусны тасалбар борлуулах цэгээс Сөүл болон орон нутаг луу явах хурдны/суудлын автобусны тасалбарыг авах боломжтой. Сөүл чиглэлийн нэг талын зорчих төлбөр 16,000 вон бол бусад хөдөө орон нутгийн чиглэл рүү ойролцоогоор Ганин 34,100, Тэжон 23,100, зүүн Тэгү 37,600, Гуанжү 36,000, Пусан 44,900 шөнийн тасалбар 49,400 вон байдаг.
Холбогдолтой санал асуулга, лавлах
* Сөүлийн нийтийн тээвэр: Лавлах 02-120
* Гёнги аймгийн нийтийн тээвэр: Лавлах 031-120
* Хөдөө орон нутгийн Сөүл чиглэлийн нийтийн тээврийг хариуцсан аймаг сумын нийтийн тээврийн хөдөлгөөн хариуцсан хэлтэс рүү холбогдох
입국층 1층
* Орон нутаг луу явах автобусны билетийн интернэт захиалга: http://www.airportbus.or.kr
* Солонгосын нисэх онгоцны буудлуудад зорчих хурдны автобусны цагийн хуваарийг http://www.airport.kr→тээврийн хэрэгсэл/зогсоол→нийтийн тээвэр хэсгээс харах боломжтой
(Б) Онгоцны буудал руу зорчих төмөр зам
терминал 1 дээрээс 4,510вон, терминал 2 дээрээс 4,750вон өртөө бүрт зогсолтгүй шууд явдаг галт тэрэг нь 9000вон байдаг.
공항철도Эх сурвалж Нисэх буудлын төмөр зам ХК http://www.arex.or.kr
(В) Такси
Онгоцны буудал дахь таксины зогсоол нь зорчигчидыг угтах 1 давхарт байрладаг.
1) Энгийн такси
Сөүл 3,800вон Гёнги 3,800
2400 0400 шөнийн нэмэлт үнэ 20%г ноогдуулна.
2) Люкс такси
Шөнийн хямдрал болон цагийн хямдрал байхгүй болно.
3) Олон улсын такси
Гадаад хэлний үйлчилгээтэй такси
Сөүл бүс нутагт дүүрэг хооронд төлбөрийн зөрүүтэй
택시승차장
Жишээ) Сөүл рүү явах чиглэл бүрд гарах урьдчилсан төлбөр
Сөүл рүү явах чиглэл бүрд гарах урьдчилсан төлбөр
Байрлал (засаг захиргаа болон метроны буудлын нэршил) Энгийн (вон) Люкс / том оврын (вон)
Кимпо онгоцны буудал 33,000 55,000
Сөүл хотын захиргаа 47,000 77,000
Кангнам өртөө 51,000 87,000
Шинчун өртөө 44,000 74,000
Хабжон өртөө 42,000 70,000
Кёнбуг ордон 46,000 76,000
※ Дээрх төлбөр нь хурдны замаар зорчих төлбөр багтаагүй байдлаар тооцоолсон (хурдны замаар зорчих төлбөрийг зорчигч төлнө) бөгөөд таксины тоолуурын заалтнаас хамааран төлбөр нь гарна.
Last modified : 2021-02-23