Солонгост суралцах

홈으로 이동> Солонгост суралцах > Солонгост суралцах бэлтгэл > Элсэх дараалал

Элсэх дараалал

(1) Гадаад оюутнуудын элсэх ерөнхий дараалал
Admission Procedures
(2) Элсэхэд шаардагдах материал
  • * Виз олгохыг зөвшөөрсөн бичиг
  • * Боловсролын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ
  • * Сургуульд элсэх зөвшөөрлийн бичиг
  • * Гэр бүлийн тодорхойлолт
  • * Сурч байгаа болон сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ диплом
  • * Санхүүгийн баталгаа (10,000ам доллар)
※ Бүртгүүлэх хугацаа, бүрдүүлэх материал, сонгон шалгаруулалтын хуваарь зэрэг нь сургууль, факультет бүрээр өөр байдаг учир дэлгэрэнгүй мэдээллийг тухайн сургуулийн элсэлтийн журмаас нягтлах хэрэгтэй.
※Өөр бусад сургууль болон мэргэжлийн талаарх мэдээллийг www.studyinkorea.go.kr -аас хайх
※Бичиг баримтын төрлөөс хамааран (гол төлөв сүүлд төгссөн сургуулийн тодорхойлолт) нотариатаар баталгаажуулсан орчуулга юм уу апостилийн лавлагаа зэргийг шаардах тохиолдол байна.
* Апостилийн тогтолцоотой улс : Гадаадаас авсан албан бичгийг консулын шалгалтгүйгээр хүлээн зөвшөөрч болох тогтолцоо, дэлхий даяар 117 улс бүртгэлтэй бөгөөд БНХАУ бүртгэгдээгүй байдаг (Хонконг, Макао).
https://www.apostille.go.kr/gb/app/appIndex.do
(3) Бүртгүүлэх хугацаа
Хаврын элсэлт (3-р сар) гол төлөв өмнөх оны 9-11-р сард, намрын элсэлт (9-р сар) нь тухайн жилийн 5-6-р сард бүртгэл явагдана. Сүүлийн үед интернэт ашиглан онлайнаар бүртгэх аргыг их хэрэглэх болсон.
Бакалаврын элсэлт нь шинээр элсэх болон шилжин орох гэсэн хоёр төрөлд хуваагдана. Шинээр элсэх нь ахлах сургууль төгссөн тохиолдолд боломжтой бол шилжин орох нь тодорхой хугацаанаас илүү дээд сургуульд суралцаж байсан болон мэргэжлийн их дээд сургуулиас дээш эрдмийн зэрэгтэй хүн элсэх боломжтой.
(4) Сонгон шалгаруулах арга
Ихэнх сургуулиуд оюутны илгээсэн материалыг үндэслэн гол төлөв шалгаруулдаг боловч зарим сургууль ярилцлага юм уу шалгалт авах тохиолдол ч бий. Элсэхийг хүсэж буй сургуулийн сонгон шалгаруулах аргыг урьдчилан мэдэж бэлтгэх нь зүйтэй.
Last modified : 2021-02-23