Сургуулиудын тэтгэлэг
Солонгосын олон их дээд сургуулиуд гадаад оюутанд зориулсан янз бүрийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ихэнх сургуулиуд сурлагын дүнгээс хамааран гадаад оюутнуудад 30~100% тэтгэлэг олгодог ба сургууль бүрийн тэтгэлгийг тухайн сургуулийн цахим хуудаснаас үзэх юмуу www.studyinkorea.go.kr-аас дараах зааврын дагуу хайж болно.
A Их сургуулиас (хувийн, нийслэл орчимд байрлалтай) гадаад оюутанд тэтгэлэг олгосон жишээ
Хамаарах сургалтын хөтөлбөр | Тэтгэлгийн хэмжээ | Шалгуур | ||
---|---|---|---|---|
Бакалаврын сургалт | Хамгийн багадаа сургалтын төлбөрийн 30% | Сурлагын дүнгээр шилдэг оюутан | ||
Энгийн ахисан түвшний сургалт | Сургалтын төлбөрийн 100% | Тэнхимээс тодорхойлсон оюутнууд дундаас дүнгээр шилдэг оюутан | ||
Сургалтын төлбөрийн 80% | Тэнхимээс тодорхойлсон оюутнууд | |||
Олон улсын ахисан түвшний сургалт | Сургалтын төлбөрийн 100% болон оюутны байр үнэгүй | Сурлагын дүнгээр хамгийн шилдэг оюутан | ||
Сургалтын төлбөрийн 100% | Сурлагын дүнгээр шилдэг оюутан | |||
Сургалтын төлбөрийн 50% | Сурлагын дүнгээр шилдэг оюутан |
B Их сургуулиас (хувийн, нийслэлийн бүс нутгаас гадна байрлалтай) гадаад оюутанд тэтгэлэг олгосон жишээ
Хамаарах сургалтын хөтөлбөр | Тэтгэлгийн хэмжээ | Шалгуур | ||
---|---|---|---|---|
Бакалаврын сургалт | Сургалтын төлбөрийн 50%-ийг олгох | Сурлагын дүнгээр шилдэг оюутан | ||
Өмнөх улирлын дүнг харгалзан сургалтын төлбөрийн 30~70%-ийг олгох | Сурлагын дүнгээр шилдэг оюутан | |||
Ахисан түвшний сургалт | Сургалтын төлбөрийн 100%-ийг олгох | Гадны их дээд сургуулийн багш, улсын судалгааны хүрээлэн, судлаач мөн тэнхимээс шилдэг оюутан гэж хүлээн зөвшөөрсөн оюутан | ||
Сургалтын төлбөрийн 80%-ийг олгох | Хэлний чадвараас хамааран эн тэнцүү олгох | |||
Сургалтын төлбөрийн 50%-ийг олгох (элсэлтийн төлбөрийг тооцохгүй) | Сурлагын дүнгээр шилдэг оюутан |
※ Тэтгэлэг олголтын хувьд сургууль бүр харилцан адилгүй ба дээрх мэдээллийг зөвхөн жишээ болгон авсан учир сонирхсон сургуулиасаа тэтгэлэгийн талаарх мэдээллийг шууд асуух хэрэгтэй.
Last modified : 2017-03-28