Тэтгэлэг

홈으로 이동 > Тэтгэлэг > Засгийн газрын тэтгэлэг > GKS

GKS

Засгийн газрын тэтгэлэг (ахисан түвшний, бакалаврын, судалгааны)
Зорилго
Гадаад оюутанд БНСУ-ын дээд боловсролын байгууллагад суралцах боломж олгосноор олон улсын боловсролын харилцааг дэмжиж улс хоорондын найрамдалт харилцааг сайжруулах.
Бүртгэх сургалт
1) Бакалаврын сургалт
Солонгосын их дээд сургуулийн 4 жилийн сургалттай тэнхим
※Суралцах хугацаа нь 4 жилээс илүү байдаг тэнхимийг (анагаах, барилга зэрэг) зөвшөөрөхгүй.
2) Ахисан түвшний сургалт
Солонгосын их дээд сургуулийн ахисан түвшний магистр, докторын сургалт
※Зөвхөн мэргэжлийн магистрантур, докторантурт суралцахад жилийн төлбөр 10 сая воноос давдаг салбарын хувьд сургуулиас тэтгэлгээр хангадаг бол зөвшөөрнө.
3) Судалгааны
Солонгос дахь судалгааны байгууллагад (их дээд сургуулийг оролцуулан) солилцооны багш болон докторын дараах сургалтаар судалгаа хийх
Шалгаруулах хүний тоо
Бакалаврын сургалт 120 хүн, ахисан түвшний сургалт 580 хүн(Төсвөөс хамааран өөрчлөгдөнө)
Элсүүлэх дараалал
Элсүүлэх дараалал
Ангилал Бакалавр Ахисан түвшний
Бүртгэлийн зар болон материал хүлээн авах Жил бүр өмнөх оны 9-р сард Жил бүрийн 2-р сард
Анхан шатны шалгаруулалт (гадаад дахь дипломат төлөөлөгчийн газар, их дээд сургууль) Жил бүр өмнөх оны 10-р сар~11-р сард Жил бүрийн 3-р сард
Хоёр дахь шатны шалгаруулалт (NIIED) Жил бүр өмнөх оны11-р сард Жил бүрийн 4-р сард
Гурав дахь шатны шалгаруулалт(их дээд сургууль)
※Дипломат төлөөлөгчийн газарт хүсэлт гаргасан хүнд л хамаарна
Жил бүрийн12-р сард Жил бүрийн 5-р сард
Эцсийн байдлаар тэнцсэн оюутныг зарлах (NIIED) Жил бүрийн 1-р сард Жил бүрийн 6-р сард
Шалгарсан оюутан Солонгост ирэх Жил бүрийн 2-р сард Жил бүрийн 8-р сарын сүүлд
Тэтгэлгийн агуулга
Тэтгэлгийн агуулга
Ангилал Онгоцны тийз Төвхнөхөд зориулсан зардал Амьжиргааны зардал Эрүүл мэндийн даатгал Солонгос хэлний сургалт Сургалтын төлбөр Солонгос хэлэнд гаргууд сайн хүн Судалгааны мөнгө Диплом хэвлүүлэх зардал Нутаг буцах бэлтгэлийн зардал
Олгох мөнгөн дүн Бодит зардал 200,000 вон
(1удаад)
Сард 800,000 ~ 900,000 вон Сарын 20,000 вон 800,000 вон
(улирлын)
Улирал бүр 5 сая вон хүртэл олгоно 100,000 вон
(сарын)
Улирал бүр 210,000 ~ 240,000 вон 500,000 ~ 800,000 вон 100,000 вон
(1 удаа)
Тавигдах шалгуур
1) Бакалаврын сургалт
Сонгон шалгаруулж буй жилийн 3-р сарын 1-нээр тооцоход 25-аас доош насны байх.
Сонгон шалгаруулж буй жилийн 3-р сарын 1-нээр тооцоход бага, дунд, ахлах сургуулийн бүх сургалтыг дүүргэсэн(төгсөх гэж буй) байх.
2) Ахисан түвшний сургалт
Сонгон шалгаруулж буй жилийн 9-р сарын 1-нээр тооцоход 40-өөс доош насны байх.
Сонгон шалгаруулж буй жилийн 9-р сарын 1-нээр тооцоход бакалавр болон магистрын зэрэг хамгаалсан байх.
3) Нийтлэг
• Бүртгүүлэгч болон түүний эцэг эх бүгд гадаадын иргэн байх.
    ※Давхар иргэншилтэй солонгосын иргэнийг гадаад гэж хүлээн зөвшөөрөхгүй.
• Солонгост урт хугацааны турш суралцахад бие болоод сэтгэл санааны хувьд эрүүл байх.
• Солонгосын их дээд сургууль болон ахисан түвшний сургуульд суралцаж байгаа болон төгссөн бол боломжгүй.
   ※Гагцхүү хуучин засгийн газрын тэтгэлэгт оюутан байсан гэдгээр өөрийн орон дахь Солонгосын Элчин Сайдын Яамны давхар тодорхойлолттой хүн дахин хүсэлт гаргах боломжтой. (1 удаад)
• Хамгийн сүүлд суралцсан сургуулийн бүх улирлын нийт голч оноо нь (G.P.A.) 80%-аас дээш байх.
Бүртгүүлэх арга
• Бакалавр болон ахисан түвшний сургалт: Тухайн орны холбогдох дипломат төлөөлөгчийн газар болон Солонгос дахь сургуулийн аль нэгэнд хүсэлт гаргах
• Судалгаа: Солонгос дахь сургуулийн аль нэгэнд хүсэлт гаргах
Хамт үзэх
• Бүрдүүлэх материал болон элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг жил бүр зарлагддаг элсэлтийн зараас үзэх (Schoarships – GKS Notice) • Холбоо барих : kgspniied@korea.kr
Last modified : 2019-02-14