Тэтгэлэг

홈으로 이동 > Тэтгэлэг > Засгийн газрын тэтгэлэг > GKS

GKS

(For Korean)Улсын зардлаар суралцах гадаад оюутныг сонгон шалгаруулан илгээх
Зорилго
Улсын стратегийн хөгжилд хэрэгтэй салбарын чадварлаг боловсон хүчин болон судалгааг олон улсад тэнцвэртэй хөгжүүлэх
Хамрагдах иргэд
- Сонгогдох сургалтын хөтөлбөр: Магистр, докторын оюутан, техникийн чадварлаг хүнийг сургах сургалт
- Тэтгэлэгт хугацаа: Тэтгэлгийг 2~3 жил олгоно (Америк, Канад, Англи 2 жил, бусад улс оронд 3 жил олгох)
※Тэтгэлэгт сургалтын төлбөр, амьжиргааны зардал, даатгал гэх мэт гадаадад суралцахад шаардлагатай бүх зардал багтсан.
※Явах, ирэх онгоцны зардал тусад нь олгоно.
Сонгох хэлбэр болон сургалтын төрөл
40 хүн (энгийн элсэлт 25 хүн, тусгай элсэлт 8 хүн, техникийн чадварлаг хүн 7 / төсвөөс хамааран өөрчлөгдөнө)
Тавигдах шаардлага
4 жилээс дээш сургалттай Солонгосын сургууль төгссөн болон түүнтэй дүйх боловсрол эзэмшсэн сурлагын оноо нь 8 хувиас дээш байх (техникийн чадварлаг хүн: Тусгай мэргэжлийн дунд сургууль төгссөн жижиг дунд үйлдвэрт ажил эрхлэгч)
Харин эрэгтэй хүний хувьд заавал цэргийн алба хаасан байх ба насны хязгаар байхгүй
Тэтгэлгийн мөнгөн дүн (жилд, 1 хүнд)
- Америкийн жишгээр: Энгийн элсэлт болон техникийн чадварлаг хүн 35,000$, тусгай элсэлт 50,000$
- Бусад улс орон: Улс орон бүрийн нөхцөлөөс хамааран тэтгэлгийн хэмжээ харилцан адилгүй
Бүртгүүлэх дараалал
Улсын зардлаар суралцах шалгалтанд тавигдах шаардлага болон шалгаруулах дараалалтай танилцсаны дараагаар материалаа сайтар бүрдүүлж бүртгэлийн хугацаанд хувиараа юмуу их дээд сургуулийн бүртгэлийн хэсгээр дамжуулан хүсэлт гаргана.
Шалгаруулах дараалал
1-р шат материал шалгах, 2-р шат ярилцлага
Шалгаруулах дараалал
Ангилал Дүгнэх үзүүлэлт Тэнцэгчийг сонгох шалгуур
1-р шат материал шалгах - Гадаад хэлний шалгалтын оноо
- Солонгосын түүхийн шалгалтын оноо
- Сурлагын дүн
- Суралцах мэргэжлийн чиглэлээр гадаадад гаргасан амжилт
- Гадаадад суралцах төлөвлөгөө (өөрийн намтрын хамт)
- Дүгнэх үзүүлэлт бүрд 4 хувиас дээш оноо авсан хүмүүсээс өндөр оноотойгоос нь эхлэн шалгаруулахдаа салбар бүрт сонгохоор төлөвлөсөн хүний тооноос 2~3 дахин олныг сонгоно.
2-р шат ярилцлага - Сонгосон салбарын талаар анхан шатны болон мэргэжлийн мэдлэг
- Төрт ёсны үзэл болон хариуцлага гэх мэт оюун ухааны хандлага
- Хариуцлага, бүтээлч, найдвартай, хөгжих чадвар
- Дүгнэх үзүүлэлт бүрд 6 хувиас дээш оноо авсан хүмүүсээс өндөр оноотойгоос нь эхлэн сонгоно
Эцсийн байдлаар тэнцэгчид: Урьдчилан сургалт явуулсны дараагаар илгээх болон зохицуулах
Үр дүнг тайлагнах: Сургалт дуусахад (улсын зардлаар суралцан төгсөгчдийн уулзалтын арга хэмжээ)
Last modified : 2019-02-14