Тэтгэлэг

홈으로 이동 > Тэтгэлэг > Засгийн газрын тэтгэлэг > GKS

GKS

Шилдэг солилцооны оюутны тэтгэлэг
Зорилго
Оюутан солилцооны хөтөлбөрийг дэмжсэнээр солонгосын их дээд сургуулиудын олон улс дахь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадны орны оюутнуудад солонгосын боловсрол, соёлын талаарх ойлголтыг олгосноор солонгост суралцах хүсэл сонирхолыг төрүүлнэ.
Тэтгэлэгт хугацаа
10 сар (2 улирал) юмуу 4 сар (1 улирал)
Шалгаруулах хүний тоо
200 хүртэлх гадаад оюутан (төсвөөс шалтгаалан өөрчлөгдөнө)
Тэтгэлгийн мөнгөн дүн
Тэтгэлгийн мөнгөн дүн
Минутад Амьжиргааны зардал Суурьших зардал Хоёр талын онгоцны тийз Эрүүл мэндийн даатгал
дэмжлэг мэдээлэл Сард 500,000 вон 200,000 вон
(1 удаа)
Бодит зардал Сард 20,000 вон(сургуулийн нэгдсэн даатгалд бүртгүүлэх)
Тавигдах шалгуур (дараах шаардлагыг бүгдийг хангасан байх)
◦ GKS-ийн шилдэг солилцооны оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж буй их дээд сургууль болон гэрээ байгуулсан гадаадын их дээд сургуульд харьяалагдах оюутан
◦ Тухайн харьяалагдах гадаадын их дээд сургуульд суралцах хугацааны нийт сурлагын дүн нь хамгийн дээд онооны 80%-аас дээш байх
   ※Харьяа сургуульдаа 2 улирлаас дээш суралцсан байх
◦ Солилцооны оюутны үндсэн сургалтанд бүртгүүлсэн байх (солонгос хэлний бэлтгэл гэх мэт богино хугацааны сургалт орохгүй)
◦ Солонгосын засгийн газраас олгодог тэтгэлгийг авч байгаагүй оюутан
◦ Солонгосын иргэншлийг оролцуулсан давхар иргэншилгүй оюутан
◦ Солонгост суралцах хугацаандаа солонгостой холбоотой (солонгос хэл болон солонгосын соёл) 1 хичээл (2 кредитээс дээш) заавал үзэх боломжтой оюутан
Шалгаруулах арга
◦ GKS шилдэг солилцооны оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэгч сургуулийг сонгох (Олон Улсын Боловсролын Үндэсний Төв)
◦ Тэтгэлэгт оюутанд нэр дэвшигчийг санал болгох (GKS шилдэг солилцооны оюутны хөтөлбөр хэрэгжүүлэгч сургууль)
◦ Тэтгэлэгт оюутныг шалгаруулан эцсийн байдлаар сонгох (Олон Улсын Боловсролын Үндэсний Төв)
Last modified : 2019-02-14