Тэтгэлэг

홈으로 이동 > Тэтгэлэг > Засгийн газрын тэтгэлэг > GKS

GKS

Хувийн зардлаар суралцагч шилдэг гадаад оюутны тэтгэлэг
Зорилго
Солонгосын их дээд сургуульд хувийн зардлаар суралцагч шилдэг гадаад оюутныг дэмжин солонгост суралцах талаар эерэг сэтгэгдэл төрүүлснээр цаашид амжилттай суралцах эрмэлзэл олгоход тусална.
Тэтгэлэгт хугацаа
10 сар
Шалгаруулах хүний тоо
200 гадаад оюутан (төсвөөс хамааран өөрчлөгдөнө)
Тэтгэлгийн хэмжээ
Амьжиргааны зардалд 5 сая хүртэлх вон (сард 500 мянган вон)
Тэтгэлэгт хамрагдах дараалал
Солонгост суралцах нэгдсэн систем(www.studyinkorea.go.kr) гишүүнээр бүртгүүлэх -> онлайнаар хүсэлт гаргах ->өргөдлөө хэвлэх -> сургуульдаа өгөх ->сургуулиас эхний шалгаруулалтыг явуулсны дараагаар нэр дэвшигчдийг санал болгох ->Олон Улсын Боловсролын Үндэсний Төвөөс шалгаруулах/ сонгох
Тавигдах шалгуур
Хүсэлт гаргагч нь дараах нөхцөлүүдийг бүгдийг хангаж чадаж байх
А.Хүсэлт гаргагч нь солонгосын их дээд сургуульд (мэргэжлийн дээд сургууль бас орно) бакалаврын үндсэн сургалтын 2-р курсээс дээш хувийн зардлаар суралцаж буй гадаад оюутан байх
   ※Кредит гүйцэтгээгүй зөвхөн бүртгүүлсэн, ахисан түвшний, кибер сургуулийн бакалавр болон магистр докторын оюутныг эс тооцно

Б. Нийт суралцах хугацаандаа 100 оноог дээд оноо гэж үзвэл 80-аас дээш байх (харин тоог тоймлон бүхэлд шилжүүлснээр 80 оноонд хүрч байвал тооцохгүй)

В. Өмнөх улирлын дүн нь 100 оноог дээд оноо гэж үзвэл дунджаар 80-аас дээш байх

Г. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын (TOPIK) 4-р түвшнээс дээш тэнцсэн байх
   ※ Гагцхүү солонгосын засгийн газар, их дээд сургууль болон өөр байгууллагаас олгодог ижил төстэй тэтгэлэгт хамрагдагчийг (амьжиргааны зардал авдаг тохиолдолд мөнгөн дүн нь сарын 500 мянган воноос хэтэрдэг бол) эс тооцно
Last modified : 2019-02-14