Study Korean

홈으로 이동 > Солонгос хэлний сургалт > Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIC)

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIC)

Солонгосын засгийн газраас солонгост суралцагчдын чанарыг дээшлүүлэхийн тулд гадаад оюутнуудад тодорхой түвшнээс дээш солонгос хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг. Учир нь хичээл болон өдөр тутмын амьдралд хэрэгтэй солонгос хэлний мэдлэг дутмаг гадаад оюутнууд солонгост суралцах хугацаандаа бэрхшээлтэй тулгарах магадлал өндөр байдагтай холбоотой.
Солонгосын их дээд сургуульд элсэн орохын тулд Олон Улсын Боловсролын Үндэсний Төвөөс зохион явуулдаг солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын оноо хэрэгтэй. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK) нь эх хэл нь солонгос хэл биш гадаад иргэдэд солонгос хэл сурах чигийг гаргаж өгөн тэдний солонгос хэлний хэрэглээний чадварыг тодорхойлсноор суралцах, ажил эрхлэх зэрэгт ашиглах нь гол зорилго юм.
Их дээд сургуулийн үндсэн сургалтанд суралцахыг хүсэж буй бол ерөнхийдөө сургуульд элсэхийн тулд 3-р түвшнээс дээш, төгсөхийн тулд 4-р түвшнээс дээш солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын оноог авсан байх хэрэгтэй. Гагцхүү суралцах гэж буй сургуулийн тэнхимээс англи хэлээр хичээлээ ордог бол солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын оноогүй байсан ч англи хэлний албан ёсны шалгалтын оноо(TOEFL гэх мэт)-гоор элсэх боломжтой ба төгсөхийн тулд заавал солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын 4-р түвшнээс дээш оноо шаардахгүй.
Мөн солилцооны оюутан, засгийн газрын тэтгэлэгт оюутан, гадны засгийн газрын тэтгэлэгт оюутан, солонгос хэлний сургалтын төвийн элсэгч болон урлаг спортын тэнхимийн элсэгчийн хувьд элсэхэд шаардах солонгос хэлний мэдлэгийн түвшин өөр байна. Уг шаардлагын талаар холбогдох сургуулиас лавлах хэрэгтэй.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг(TOPIK) жилд 6 удаа (1-р сар, 3-р сар, 4-р сар, 7-р сар, 10-р сар, 11-р сар) авдаг ба шалгалтын дэлгэрэнгүй хуваарь нь жилийн эхэнд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ийн цахим хуудаст тавигддаг. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын үнэлгээний түвшин нь анхлан суралцагчдад зориулсан TOPIK I(1~2 түвшин), дунд, дээд шатныхад зориулсан TOPIK II(3~6 түвшин) гэж хуваах ба шалгалтын онооноос хамааран өгсөн шалгалтын холбогдох түвшин тодорхойлогдоно. Шалгалтын талаарх бусад дэлгэрэнгүй мэдээллийг солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын цахим хуудаснаас (http://www.topik.go.kr)үзэх боломжтой.
Last modified : 2017-03-28