Солонгост суралцах

홈으로 이동> Солонгост суралцах > Солонгост суралцах бэлтгэл > Визний хүсэлт гаргах болон авах дараалал

Визний хүсэлт гаргах болон авах дараалал

Солонгост суралцах гэж буй хүмүүс элсэх зөвшөөрлийн бичгээ аваад визэнд шаардагдах материалаа бүрдүүлэн өөрийн оронд байрлах Солонгосын Элчин Сайдын Яам юм уу консулын газарт очин суралцах виз авах хэрэгтэй. Холбогдох виз нь суралцах төрлөөсөө шалтгаалан (үндсэн сургалт, хэлний сургалт, солонгосын соёлын сургалт, аж үйлдвэрийн сургалт гэх мэт) өөр байдаг. Үндсэн сургалтанд хамрагдах гэж буй гадаад оюутан нь D-2 төрлийн виз авах ёстой бол үндсэн бус (хэлний бэлтгэл, соёлын сургалт, аж үйлдвэрийн сургалт гэх мэт) сургалтанд хамрагдах гэж буй гадаад оюутан D-4 төрлийн виз авна. Солонгосын засгийн газраас виз олгох явцыг түргэн шуурхай болгохын тулд зарим онцгой тохиолдолоос бусад нөхцөлд хүсэлт гаргаж буй бүх гадаад иргэд ‘Виз олгохыг зөвшөөрсөн бичиг’-ийг урьдчилан авч визэнд хүсэлт гаргадаг болж байна.
(1) Виз олгохыг зөвшөөрсөн бичиг гэдэг нь?
• Хууль зүйн сайд нь гадаад дахь дипломат төлөөлөгчийн газраас виз олгохоос өмнө онцгой шаардлагатай гэж үзсэн тохиолдолд солонгосыг зорих гэж буй тухайн хүн эсвэл солонгос дахь уригч талын хүсэлтийн дагуу виз гаргахыг зөвшөөрсөн бичиг гаргаж өгдөг.
• Виз олгох зөвшөөрлийн бичиг олгох журам
   - Солонгосыг зорих гэж буй гадаад иргэний хүсэлтээр болон солонгос дахь уригч тал нь виз авахад шаардагдах материалыг бүрдүүлэн харьяа цагаачлалын алба болон салбарт хүсэлт гаргах боломжтой
   - Цагаачлалын албаны дарга болон салбар хэлтсийн дарга виз олгох нь зөв гэж үзсэн тохиолдолд хүсэлт гаргасан хүн ба уригч талд виз олгох зөвшөөрлийн бичиг болон дугаарыг мэдэгдэнэ.
   - Виз олгох зөвшөөрлийн бичиг болон зөвшөөрлийн дугаар авсан гадаад иргэн виз хүсэх өргөдөл дээрээ зөвшөөрлийн дугаараа бичин дипломат төлөөлөгчийн газрын даргад өгөн виз олгохыг хүснэ.
※ Уг зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 3 сар бөгөөд нэг удаагийн виз олголтонд хүчин төгөлдөр байна.
• Виз олгох зөвшөөрлийн бичиг олгох иргэд
   - Дипломат харилцаагүй болон тусгай улсын ард иргэдэд (Куба, Сири, Макадон) 90 хоногоос доош богино хугацааны визийг гадаад дахь дипломатын газар олгоно.
   - Соёл урлаг (D-1), суралцах (D-2), техникийн сургалт (D-3), хэлний бэлтгэл (D-4), сурвалжлага (D-5), шашин (D-6), оршин суух (D-7), хөрөнгө оруулах (D-8), бизнес эрхлэх (D-9), багшлах (E-1), гадаад хэлний ярианы багш (E-2), судлаач (E-3), төхөөрөмжийн зааварчилгаа (E-4), мэргэжлийн ажил (E-5) урлагын үзвэр (E-6), тусгай үйл ажиллагаа (E-7), мэргэжлийн бус ажил эрхлэлт (E-9), далайчнаар ажиллах (E-10), айлчлал (F-1), гэр бүлийн (F-3), бусад (G-1) болон айлчлан ажиллах (H-2) төрлийн визтэй иргэд
   - Мөн хууль зүйн сайд онцгойлон шаардлагатай гэж үзсэн иргэд

• Виз олгох зөвшөөрлийн бичиг авах эрхгүй иргэд
   - Гадаад харилцаа (A-1), албан ажил (A-2), гэрээ хэлэлцээр (A-3)-ийн төрөлд хамрагдах иргэд
   - Виз авахаас чөлөөлөгдсөн (B-1), аялалын дамжин өнгөрөх (B-2) төрөлд хамрагдах иргэд
   - Ажил хайх (D-10), оршин суух (F-2), гадаадад амьдардаг солонгос иргэд (F-4), цагаач (F-5), солонгос иргэнтэй гэрлэх(F-6), аялал жуулчлалаар ажиллах (H-1) төрөлд хамрагдах иргэд

• Виз олгох зөвшөөрлийн бичиг олгохоор болсныг мэдэгдэх
   Дүрмийн дагуу цахим хаягаар зөвшөөрлийн дугаарыг мэдэгдэж байгаа ба үүнээс гадна дугаарыг мэдэгдэх боломжгүй зайлшгүй шалтгаантай тохилдолд шууд зөвшөөрлийн бичгийг олгож байна.
※ Виз олгох зөвшөөрлийн хуудас авахаар хүсэлт гаргаж буй бол цахим хаягаа зөв бичиж байж тодорхой мэдээлэл авах боломжтой.
visa
(2) Суралцах (D-2)
• Хамрах хүрээ болон хамрагдах иргэд
   :Мэргэжлийн коллежоос дээгүүр боловсролын болон эрдэм шинжилгээ судалгааны байгууллагад суралцах буюу судалгаа хийх
   - Ахлах боловсролын тухай хуулийн заалтын дагуу байгуулагдсан мэргэжлийн коллеж, их дээд сургууль, ахисан түвшний сургууль мөн хуулийн тусгай заалтын дагуу байгуулагдсан мэргэжлийн коллежоос дээгүүр эрдэм шинжилгээний байгууллагын үндсэн сургалтанд (бакалавр, магистр, доктор) хамрагдах юм уу тусгай судалгаа хийх гэж буй хүн
• 1 удаад олгох оршин суух хугацаа
   2 жил
• Хүсэлт гаргах газар
   Хүсэлт гаргагчийн амьдарч буй улс болон сүүлд суралцсан сургуулийн байрлалд харьяалагдах дипломат төлөлөгчийн газарт хандах
• Бүрдүүлэх материал
   Нийтлэг материал
     - Анкет (хавсралт 34 дахь маягт), гадаад паспортын хуулбар, 1 хувь цээж зураг, бүртгэлийн хураамж
     - Боловсролын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ (мөн бизнес эрхлэгчийн дугаар) хуулбар
     - Элсэх зөвшөөрлийн бичиг (их дээд сургуулийн ректор, захирлын гарын үсэгтэй)
        ☞ Гагцхүү Олон Улсын Боловсролын Үндэсний Төв болон Батлан Хамгаалах Яамны урилгатай засгийн газрын тэтгэлэгт оюутны хувьд боловсролын төвийн захирал болон яамны сайдын урилгаар (засгийн газрын тэтгэлэгт гадаад оюутны тодорхойлолт гэх мэт) орлуулна
     - Гэр бүлийн лавлагаа (эцэг эхийн нэрээр банкны баталгаа гаргасан тохиолдолд хамаарна)
        ☞ Гагцхүү 16.7.1 нээс эхлэн сүрьегийн өндөр эрсдэлтэй орны иргэд 「Сүрьеэгийн өвчтэй гадаад иргэдэд виз олгох болон оршин суухтай холбоотой заавар」-ын дагуу цээжний зургийн хариуг сүрьеэгийн эмчийн магадалгааны хамт хавсаргах
결핵고위험국가 표입니다
21 улс
Хятад, Филлипин, Индонез, Бангладеш, Вьетнам, Монгол, Тайланд, Пакистан, Шириланк, Энэтхэг, Мьянмар, Непаль (Балба), Иран,
Узбекстан, Казахстан, Кыргызстан, Украин, Нигер, Гана, Египет, Перу (Нийт 21 улс орон)
* Солонгос орчуулганд гарын үсгээ англиар бичиж, паспортын хуулбараа хавсаргана.
   Сургалт тус бүрээр бүрдүүлэх материал
    <Мэргэжлийн бакалавр, бакалавр, магистр, доктор>
      - Сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ, диплом
      - Банкны баталгаа (1 жилийн сургалтын төлбөр болон Амьжиргааны зардалтай тэнцэх мөнгө)
    <Тусгай судалгааны хөтөлбөр>
      - Сүүлд төгссөн сургуулийн диплом(магистраас дээш зэрэгтэй хүнд хамаарна)
      - Банкны баталгаа (дансны хуулга, судалгааны тэтгэмжийн тодорхойлолт гэх мэт)
    <Солилцооны оюутан>
      - Амьжиргааны зардалыг батлах баримт (сургалтын төлбөрийг тухайн орноос төлөх нөхцөлтэй)
      - Өөрийн сурч буй сургуулийн захирлын тодорхойлолт
      - Солилцооны оюутан болохыг нотлох баримт (урьсан сургуулийн албан бичиг, сургууль хоорондын оюутан солилцох хөтөлбөрийн талаарх гэрээ гэх мэт)
      - Нэг улирлаас дээш суралцсаныг нотлох бичиг (суралцаж буй сургуулийн тодорхойлолт)
※ Гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрын дарга нь солонгос руу зорчих зорилго, урилгын үнэн зөв эсэх, уригч болон уригдагч талын нөхцөл байдлыг шалгах үүднээс хэрэгтэй гэж үзвэл нэмэлт материал шаардаж болно.
(3) Хэлний бэлтгэл (D-4)
• Хамрах хүрээ болон хамрагдах иргэд
   : Гадаад оюутан суралцуулах (D-2) эрхтэй боловсролын байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллагаас гадна боловсролын аливаа байгууллага болон компани, бүлэглэлд суралцах юмуу сургалтанд хамрагдах эсвэл судалгаа хийх
     - Их дээд сургуулийн харьяа хэлний бэлтгэлд солонгос хэл суралцаж буй хүн (D-4-1)
     - Гадаад оюутан суралцуулах (D-2) эрхтэй байгууллага болон эрдэм шинжилгээ судалгааны хугацаанаас гадуур боловсролын байгууллагад суралцагч
     - Улсын болон нийтийн судалгааны байгууллага болон сургалтын газарт технологи аргачлалд суралцагч
     - Гадаад хүний хөрөнгө оруулсан байгууллага мөн гадаадад хөрөнгө оруулагч байгууллагад дадлагажигч(дадлагын ажилтан)-аар сурах болон сургалтанд хамрагдах эсвэл судалгаанд оролцогч
• 1 удаад олгох оршин суух хугацаа
   2 жил
• Хүсэлт гаргах газар
   - Суралцахаар төлөвлөж буй сургуулийн байрлалд харьяалагдах албан газарт (төлөөлөгчийн газарт)
   - БНСУ-ын визний нэгдсэн лавлахад(https://www.visa.go.kr)онлайнаар бүртгүүлэх (гадаад оюутан хариуцагчид хамаарах)
※ Цахим хуудсанд зөвхөн хэлний бэлтгэл(солонгос хэлний бэлтгэл: D-4-1)-ийн талаар танилцуулна. Бусад илүү дэлгэрэнгүй мэдээллийг цагаачлалын албанаас лавлах боломжтой
• Бүрдүүлэх материал
   - Виз хүссэн анкет, гадаад паспорт, тогтоосон хэмжээний цээж зураг 1 хувь, бүртгэлийн хураамж
   - Боловсролын байгууллагын бүртгэлийн гэрчилгээний хуулбар мөн бүртгэлийн дугаарын хуулбар
   - Элсэх зөвшөөрлийн бичиг (их дээд сургуулийн ректор, захирлын гарын үсэгтэй)
• Олон Улсын Боловсролын Үндэсний төвийн тэтгэлэгт оюутан хариуцсан төвийн даргын “Урилга” болон гадаад оюутны мэдээллийн системийг (FIMS) ашиглан материал бүрдүүлэлтийг орлуулах
   - Сургуулийн тодорхойлолт болон сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ, диплом
   - Эх хувиар нь шалгахыг гол баримтлал болгох ба шаардлагатай тохиолдолд хариуцсан ажилтан хуулбарыг эх хувьтай нь харьцуулан шалгасны дараагаар хавсаргана.
   - Банкны баталгаа
※ Санхүүгийн чадавхыг тодорхойлох баримтыг (жишээ: дансны хуулга, хадгаламж, тэтгэлгийн тодорхойлолт, дансны гүйлгээний хуулга гэх мэт)эх хувиар нь шалгах бөгөөд шаардлагатай тохиолдолд хариуцсан ажилтан хуулбарыг эх хувьтай нь харьцуулан шалгасны дараагаар хавсаргах (дансны хуулга нь 30 хоногийн дотор хүчинтэйд тооцно)
※ Эцэг эхийн нэр дээрх дансны хуулгыг хавсаргах тохиолдолд төрөл садны лавлагааг нэмж хавсаргах шаардлагатай
   - Сургалтын төлөвлөгөө (хичээлийн цагийн хуваарь, хичээл орох багшийн нэрсийн жагсаалт, сургалтын төхөөрөмж зэргийг оролцуулах)
※ Гадаад дахь дипломат төлөөлөгчийн газарын дарга нь солонгос руу зорчих зорилго, урилгын үнэн зөв эсэх, уригч болон уригдагч талуудын нөхцөл байдлыг шалгах үүднээс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардаж болно
※ Дэлгэрэнгүй мэдээллийг Hi Korea (http://www.hikorea.go.kr) юмуу, цагаачлалын албаны гадаад иргэдийн бодлогын хэлтсийн (http://www.immigration.go.kr) цахим хуудаснаас үзэх
※ Холбоо барих утасны дугаар: улсын дугааргүй шууд 1345 руу залгах болон гадаадаас залгах тохиолдолд +82) 1345/6908-1345~6
Last modified : 2019-12-23