Солонгост суралцах

홈으로 이동> Солонгост суралцах > Гадаад оюутны амьдрал > Аюулгүй байдлын талаарх ойлголт

Аюулгүй байдлын талаарх ойлголт

• Солонгост суралцах гэж буй сургуульдаа ирэн элсэн орсны дараагаар тэнхимийн удирдагч багш болон гадаад оюутан хариуцсан албандаа мэдэгдэхээс гадна өөрийн холбогдох утсны дугаарыг солонгос дахь найз болоод нутагтаа байх гэр бүлийнхэндээ мэдэгдэх ба хэрэв дугааараа өрчилсөн бол дахин мэдэгдэх хэрэгтэй.
• Өөрийн холбогдох дугаар болон амьдардаг газраа сургуульдаа мэдэгдэн хамт суралцагчтайгаа болон гэрийнхэнтэйгээ байнга холбоотой байх. Хобогдох дугаар болон хаягаа өөрчлөх юмуу удаан хугацаагаар өөр орон нутаг луу явахаар болбол заавал ойр дотныхондоо мэдэгдэх хэрэгтэй.
• Гэрийнхэнтэйгээ холбоо барихад хэцүү зайлшгүй тохиолдолд найзууд болон ойр дотнынхноороо дамжуулан өөрийн нөхцөл байдлын талаар гэрийнхэндээ мэдэгдэж санааг нь зовоохгүй байх тал дээр анхаарах.
• Утасны дугаар, хаяг, цахим хаягаа солих тохиолдолд гэрийнхэндээ заавал мэдэгдэх хэрэгтэй.
• Мөн замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөн аюулгүй байдалдаа анхаарч осол аваарт өртсөн бол цагдаад мэдэгдэн арга хэмжээ авхуулах.
А. Өөрийн эд зүйлдээ анхаарах
- Өөрийн эд зүйл ба мөнгөө сайн анхаарч хямгадахын тулд өөр бусдад ил харуулахгүй байх.
- Сургалтын төлбөр, амьжиргааны зардал гэх мэт их хэмжээний мөнгөө банкинд хадгалан бага хэмжээний бэлэн мөнгө биедээ авч яван хэрэглэдэг байх.
- Бэлэн мөнгөө дотуур байр юмуу хөлсний өрөөндөө үлдээвэл алга болох юмуу хулгайд алдаж болзошгүй тул болгоомжлох хэрэгтэй.
Б. Өрөөн доторх аюулгүй байдал
- Байр хайхдаа орчны байдал болон галын аюулгүй байдлыг хангасан эсэхэд анхаарах.
- Өдөр ч бай шөнө ч бай хаалгаа сайтар түгжиж байх. Утас шалгах, усны шугам, газны шалгалт нэрээр хүн ирэх тохиолдолд биеийн байцаалтыг нь шалгасны дараагаар хаалгаа тайлах.
- Гэрээсээ гарах юмуу унтахынхаа өмнө газны цоргоо хааж хаалганыхаа цоожийг шалгаж байх.
- Сэжиг бүхий хүн болон машин ажиглагдвал цагдаад мэдэгдэн хаалганыхаа цоожийг сайн анхаарч байх.
- Түлхүүрээ гээсэн бол байрны эзэнд хандан цоожоо солиулахыг хүсэх.
- Чухал бичиг баримтаа тусад нь хадгалан гээсэн тохиолдолд бичиг баримтаа яаралтай дахин гаргуулж авахад анхаарах.
- Түлхүүрээ байнга биедээ авч явдаг зуршилтай болж гадагш гарах юмуу түр байрнаасаа холдох байсан ч хаалгаа түгжиж түлхүүрээ хямгадаж байх хэрэгтэй.
В. Цахим гэмт хэрэг
Цахим гэмт хэрэг нь интернэтээр мөрийтэй тоглоом тоглох, бэлгийн хүчирхийлэл, сүрдүүлэг, бизнесийн залилан, хувийн мэдээлэл алдагдах, хууль бус вэб хуудас ажиллуулах зэрэг үйлдлүүдийг хэлнэ. (Цахим сүрдүүлгийн гэмт хэрэг нь интернэт ашиглан аливаа хүн рүү дайрах үйлдэл юм. Интернэтийн вирус болон spam майлээр компьютерийн систем рүү дайрах үйлдэл ч мөн адил гэмт хэрэгт тооцогдоно.)
Г. Цахим мэдээлэл харилцаа холбоог ашиглахтай холбоотой хууль тогтоомж
- Бусдыг доромжлох зорилгоор мэдээлэл харилцаа холбооны сүлжээгээр шууд үнэнийг илчлэн бусдын нэр хүндийг гутаасан иргэнд 3 хүртэлх жилийн хорих ял юмуу 30 сая вон хүртэлх торгууль оногдуулна.
- Бусдыг доромжлох зорилгоор мэдээлэл харилцаа холбооны сүлжээг (интернэт) ашиглан ил тод худал мэдээлэл цацан бусдын нэр хүндийг гутаан доромжилсон этгээдэд 7 хүртэлх жилийн хорих ял, 10 хүртэлх жилийн эрх хасах болон 50 сая вон хүртэлх торгууль оногдуулна.
- Хакердаж олсон бусдын мэдээллийн нууцыг задруулах нь「Мэдээлэл харилцаа холбооны сүлжээний ашиглалтыг дэмжих болон мэдээлэл хамгааллын талаарх хууль тогтоомж」дахь ‘Мэдээлэл харилцаа холбооны сүлжээний нууцад халдах гэмт хэрэг’ болон 「Харилцаа холбооны нууцлалыг хамгаалах хууль」дахь ‘Харилцаа холбооны зөвшөөрөлгүйгээр бусдыг тандах гэмт хэрэг’-ийн заалтыг зөрчиж хорих болон торгуулийн арга хэмжээ авна.
- Ашиг сонирхолын төлөө өсвөр насныханд хортой мэдээлэл дамжуулан түгээх мөн зарж борлуулах болон үзэж ашиглахаар хангаж өгсөн этгээдэд 3 хүртэлх жилээр хорих болон 30 сая вон хүртэлх торгууль оногдуулна.
- Хэн ч байсан тодорхой шалтгаангүйгээр мэдээлэл харилцаа холбооны систем, өгөгдөл, программ зэргийг эвдэх, алга болгох, өөрчлөх, хуурамчаар үйлдэх юмуу түүний хэрглээнд саад болох, программыг дамжуулах мөн тарааж болохгүй. Үүнийг зөрчин хортой программ дамжуулах юмуу тараасан хүнд 7 хүртэлх жилээр хорих болон 70 сая хүртэлх воны торгууль оногдуулна.
Мэдээллийн эх сурвалж: Хууль зүйн хэлтэс үндэсний хууль тогтоомжийн мэдээллийн төв http://www.law.go.kr
Хайхад амар амьдралд хэрэгтэй хууль тогтоомийн мэдээ http://oneclick.law.go.kr
Д. Санхүүгийн гэмт хэргээс зайлсхийн урьдчилан сэргийлэх
- Утсаар дансны дугаар, картны дугаар, нууц дугаараа хэлээд өг гэсэн дуудлага ирвэл залилан байх боломжтой тул сэрэмжлэх хэрэгтэй. Мөн гадаад оюутан өөрөө утсаар залилах гэмт хэрэгт холбогдохгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.
- Цахим банктай холбоотой ID, нууц дугаараа сайтар нууцлан бусдад мэдүүлж болохгүй. Мөн албан ёсны баталгаат гэрчилгээгээ хямгадах хэрэгтэй.
Е. Анхаарах зүйлс
(1) Түрийвчиндээ бага хэмжээний мөнгөтэй явах. Их хэмжээний бэлэн мөнгөө банкинд хадгалуулах.Дотуур байрандаа үлдээх юмуу хүнд захиж үлдээх нь осолтой учир анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.
(2) Бусдад мөнгөө зээлүүлэхгүй байх.
(3) Байр хайхдаа зөвхөн хямд байр үзэж болохгүй. Зуучлалын газраар дамжуулан байр хайх тохиолдолд хэт хямд үнэтэй байр таарвал шууд гэрээ хийж болохгүй. Тийм тохиолдолд тухайн байрны аюулгүй байдал хангагдаагүй эсвэл гэмт хэрэг байнга гардаг дүүрэгт байрладаг байж болзошгүй.
(4) Онц яаралтай асуудал тулгарсан үед цагдаад (112) хандах хэрэгтэй. Өөрийгөө гэмтэж бэртсэн болон сүрдүүлгэнд өртөж байгаагаа мэдэрвэл маш түргэн цагдаа дуудах. Жишээлбэл сургуулиас гадуур дээрэмчинтэй таарвал ойролцоох цагдаагийн хэсэгт хандах. Сургууль дотор эд зүйлсээ алга болгосон бол сургуулийн аюулгүй байдлын ажилтанд мэдэгдэх. Мөн гэмт хэргийн гэрч болсон тохиолдолд цагдаад мэдэгдэх хэргтэй.
 
※Гэнэтийн осол болсон үед удирдагч багш юмуу гадаад оюутан хариуцсан алба, оюутны холбоо, өөрийн улсын консулд мэдэгдэх хэрэгтэй.
▶ Хуультай холбоотой тусламж авч болох газар
- Солонгосын Хууль зүйн тогтолцооны байгууллага (http://www.klac.or.kr, улсын дугааргүй 132): иргэний хэрэг, эрүүгийн хэрэг, засаг захиргааны гэх мэт хуулийн аливаа асуудалд үнэ төлбөргүйгээр зөвлөгөө авах боломжтой.
- Солонгосын гэр бүлийн хууль зүйн зөвлөгөө өгөх газар (http://www.lawhome.or.kr, Tel. 1644-7077)
- Солонгосын өмгөөлөгчдийн холбоо (http://www.koreanbar.or.kr, Tel. 02-3476-4000)
- Солонгос Хятадын соёлын холбоо (http://www.k-cca.or.kr, Tel. 02-785-3117): Солонгос Хятадын соёлын холбооны салбар хүний эрхийн үндэсний хороо
- Солонгос дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах хууль зүйн үндэсний хороо (>http://www.committee.or.kr, Tel. 1588-9372)
Last modified : 2019-12-23