Солонгост суралцах

홈으로 이동> Солонгост суралцах > Солонгост суралцах бэлтгэл > Суралцахаар шийдсэн тохиолдолд анхаарах зүйлс

Суралцахаар шийдсэн тохиолдолд анхаарах зүйлс

Солонгост суралцах хүсэлтэй хүмүүс зорьсон хугацаандаа зорилгоо биелүүлэхийн тулд сургалтын хөтөлбөр тус бүрээс шаарддаг чадвар болон суралцах хугацаа, хүсэлт гаргах дараалал, материал мөн сургалын зардалын талаарх мэдээлэлийг олж авах хэрэгтэй. Солонгосын их дээд сургуулиуд олон янзын сургалтын хөтөлбөртэй бөгөөд хөтөлбөр тус бүрийн сургалтын хугацаа өөр байдаг. Сургууль бүрийн хөтөлбөрт ялгаатай тал байдаг учир суралцахыг хүсэгч нь өөрийн элсэн орохыг хүсч буй сургуулийн сургалтын хөтөлбөрийг урьдчилан судлах хэрэгтэй. Хаврын улирал (3 сарын элсэлт) нь гол төлөв 9-11-р сард, намрын улирал (9 сарын элсэлт) нь гол төлөв 5-6-р сард элсэлтийн материалаа авдаг. Элсэлтийн материал хүлээн авах хугацаа нь сургууль бүр өөр байдаг учир сурахыг хүсэгч өөрийн элсэхийг хүссэн сургуулийн цахим хуудаснаас элсэлтийн хугацааг урьдчилан шалгах хэрэгтэй.
Last modified : 2017-03-28