Солонгост суралцах

홈으로 이동> Солонгост суралцах > Гадаад оюутны амьдрал > Амьдрах талаар мэдээлэл

Амьдрах талаар мэдээлэл

А. Кино
Солонгосын хамгийн түгээмэл чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг арга бол кино үзэх бөгөөд солонгосын аль ч газраас кино театрыг хялбар олох боломжтой. Солонгос улс нь‘Солонгосын соёлын урсгал’-аар дамжуулан киногоороо хүчирхэг улс болон дээшилж байна. Дэлхийн олон төрлийн нэр хүндтэй кино наадамд уран бүтээлээ гаргаж шагнал авч байсан төдийгүй үйлдвэрлэлийн тал дээр ч их амжилтанд хүрээд байгаа. Ерөнхийдөө киноны тасалбар нь 8,000~15,000 вон боловч гишүүнчлэлийн бүртгэл юмуу зээлийн карт, үүрэн харилцаа холбооны компаний хямдралын урамшууллаар бага зэрэг ч илүү хэмнэлттэйгээр хөгжилдөж болно.
- Бүсаны олон улсын кино наадам : http://www.biff.kr
- Чонжүгин олон улсын кино наадам : http://www.jiff.or.kr/
- Бүчоны олон улсын уран зөгнөлт киноны наадам : http://www.pifan.com/
- CGV : www.cgv.co.kr
- Лоттэ синэма : www.lottecinema.co.kr
- Мэга багс : www.megabox.co.kr
Б. Жүжиг болон тоглолт
Их сургуулийн(тэхагну) гудамж нь Солонгосын жүжгийн тоглолтын гол төв газар юм. Жүжиг, мюзикл, дуурь, бүжгийн зэрэг олон янзын тоглолтуудыг их сургуулийн(тэхагну) театрт үзэж болно. Зөвхөн их сургуульд(тэхагну) ч биш дүүрэг хотын захиргааны соёлын төв болон нутгийн урлагийн төвд ч бас тоглолт үзэх боломжтой. Улсын театр юмуу урлагийн их өргөө, сэжүнг соёлын төвөөс айлчлан тоглолт, мюзикл зэргийг үзэх боломжтой. Төрөл бүрийн захиалгын цахим хуудаснаас тоглолтын газрын байршил, тоглолтын хуваарь болон хөнгөлөлт урамшууллыг харах боломжтой.
- Солонгосын жүжгийн холбоо : http://www.ktheater.or.kr/
- Улсын театр : http://www.ntok.go.kr/
- Урлагийн их өргөө : http://www.sac.or.kr/
- Сөүлийн жүжгийн төв: http://www.e-stc.or.kr
- Жунрү дүүргийн соёл аялал жуулчлал: http://tour.jongno.go.kr
Tip Сар болгоны сүүлийн лхагва гараг нь соёлын өдөр
* Соёлын Хөгжил Цэцэглэлтийн Хороо болон Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам хамтран 2014 оны 1-р сараас эхлэн ард иргэд өдөр тутмын амьдралдаа соёлоо мэдрэн, мэдэж авахаас гадна соёлын олон талын ашиг тусыг мэдэрдэг болгохын тулд сар бүрийн сүүлийн лхагва гарагт ‘Соёлын өдөр’ төслийг хэрэгжүүлж байна. Соёлын өдрөөр кино театраас эхлээд тоглолтын газар, музей, уран зургийн галерей, эртний орд харш гэх мэт соёлын гол үзвэрүүдийг улс даяар хөнгөлөлттэй болон үнэгүйгээр үзэж болдог.
Соёлын өдөр: http://www.culture.go.kr/wday/
В. Музей, уран зургийн галерей
Солонгосын музей болон уран зургийн галерей нь улс даяар их олон байдаг. Энэ нь улсын, нутгийн, сургуулийн, байгууллагын, хувийн гэх мэт олон янз байдаг ба төдий чинээ олон янзын нэр, хэмжээ, хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Хувийн сонирхлын дагуу өөрийн хүссэн музей болон уран зургийн галерейг хайж үзэх боломжтой бөгөөд төлбөр нь харилцан адилгүй учир үзэхээр явахын өмнө шалгаж үзэх хэрэгтэй. Гэвч орчин үед үйл ажиллагаагаа явуулж буй музей болон уран зургийн галерей хэтэрхий их учир мэдээлэл олох нь хүндрэлтэй байж болох ч дараах байгууллагуудын цахим хаягаас солонгосын бүх музей болон уран зургийн галерейн мэдээллийг амархан олж авах боломжтой.
- Солонгосын музейн холбоо : http://www.museum.or.kr
- Улсын орчин үеийн уран зургийн галерей: http://www.mmca.go.kr
- Тэрим уран зургийн галерей: http://www.daelimmuseum.org
- Сөүл хотын уран зургийн галерей: http://ema.seoul.go.kr
Г. Худалдан авалт
(1) Үндэсний зах
Дэлгүүр хэсэнгээ солонгосын соёлыг мэдрэхийг хүсвэл уламжлалт захаас бараа худалдан авах нь зөв арга юм. Сөүл биш орон нутгийн жижиг хотын хувьд 3-5 хоног тутамд зах ажилладаг бөгөөд энэ үед бүх орон нутгийн онцлог бүтээгдэхүүнийг авч болох ба олон янзын соёлын хөтөлбөр үзэж мэдрэх боломжтой. Түүнчлэн үнийн хувьд ч хямд байдаг учир ялангуяа орон нутгаар аялж байгаа тохиолдолд нэг удаад үзэх хэрэгтэй юм.
(2) Гудамжны худалдаа
Хувцас, гоёл чимэглэл, гутал зэргийг худалддаг наймаачид болон гадаад иргэд олноор цугладаг гудамж талбайд хямдралтай бараа, мөн нутаг нутгийн онцлог соёл уламжлалыг харуулсан бүтээгдэхүүн их байдаг учир түүнээс худалдан авалт хийж сэтгэлийн таашаал авахыг хүсвэл солонгос орноор зочлохыг урьж байна.
(3) Онлайн худалдаа
Сүүлийн үед интернэтийн хэрэглээ ихэссэнтэй холбогдуулан онлайнаар худалдаа хийх нь өргөн хэрэглээ болсон. Жирийн дэлгүүрээс илүү хямд үнээр олон янзын барааг үзэж болох сайн талтай. Харин асуудал гарсан үед бараагаа буцаах болон солиход хэцүү байдаг. Бүх бараанд бараагаа буцаах болон мөнгөө эргүүлэн авах талаар журам байдаг учир бараа худалдан авахдаа заавал барааг буцаах болон мөнгөө эргүүлэн авах журмыг мэдэж авах хэрэгтэй. Мөн зөвхөн хямд үнийг бодон бараа худалдан авах тохиолдолд барааны чанар муу байх нь олонтаа учир угбарааны талаарх бусад хүмүүсийн бичсэн сэтгэгдэл болон өөр дэлгүүрийн ижил барааг хайж үзэн сайтар харьцуулсны дараагаар худалдан авах хэрэгтэй.
Tip! Cost of living in Korea
물건 값으로 알아보는 한국의 물가
(5) Солонгосоор аялах
Солонгос нь дэлхийн хэмжээнд авч үзвэл тийм ч том биш жижиг улсын тоонд орох боловч олон сайхан соёл, байгалийн гоо үзэмжээрээ гадны олон жуулчдыг татдаг орон юм. Ялангуяа дөрвөн улирал нь тод томруун ялгарах цаг уурын нөхцөл болон далайгаар хүрээлэгдсэн газар орны онцлог нь солонгосын хамгийн том давуу тал юм. Тиймээс солонгос нь төрөл бүрийн аргаар аялахад таатай орчин бүрдсэн орон юм. Хүн бүр өөрийн сонирхож буй чиглэл болон цаг уурын байдлаа харгалзан үзэж аялалын хөтөлбөрөө төлөвлөх боломжтой ба шаардлагатай бол аялалын компаниар дамжуулан явсан ч болно. Хэрэв ганцаарчилсан аялалд явахыг хүсвэл урьдчилан бэлтгэлээ сайтар бэлдэж солонгосын байгалийн үзэсгэлэн болон соёлын онцлог зэргийг хангалттай мэдрэх нь чухал.
- Солонгосын аялалын үндэсний компани http://visitkorea.or.kr
Last modified : 2019-12-23