Солонгост суралцах

홈으로 이동> Солонгост суралцах > Гадаад оюутны амьдрал > Амьдрах талаар мэдээлэл

Амьдрах талаар мэдээлэл

Эмнэлэгт цаг авах арга
Эмнэлэгт түргэн шуурхай тухтай үйлчлүүлэхийн тулд урьдчилан цаг авах хэрэгтэй. Гадаад хэлээр харилцах боломжтой эмийн сан, гадаад хүн эмчилдэг эмнэлгийн байгууллагуудын жагсаалтыг ихэнх эрүүл мэндийн төвийн цахим хаягаас харж болно. Амьдарч буй газрын ойр байрлах харьяа дүүргийн эрүүл мэндийн төвийн цахим хуудсыг үзэх.
Жишээ) Хэүндэ дүүргийн эрүүл мэндийн төв http://health.haeundae.go.kr/ →Гадаад иргэдийг эмчлэх боломжтой эмнэлгийн байгууллага
Түндэмүн дүүргийн эрүүл мэндийн төв http://health.ddm.go.kr/ →Гадаад хэлээр харилцах боломжтой эмнэлэг/эмийн сан
Тэгү хот http://www.daegu.go.kr/ →Эрүүлийг хамгаалах эмнэлгийн үйлчилгээ→ Манай хорооллын гадаад иргэдийг эмчлэх байгууллага
▶Эмнэлгийн төлбөр төлөх
Ихэнх эмнэлэгт зээлийн картаар төлбөрөө төлөх боломжтой ба зохион байгуулах хэлтэс үүнийг хариуцна. Зарим эмнэлэгт Олон Улсын Эмчилгээний хэлтэс нь тусдаа салбарласан байдаг тул төлбөрөө тухайн хэлтэст төлж болдог. Ерөнхийдөө ихэнх нэгдсэн эмнэлгүүд шаардлагатай тохиолдолд англиар баримтаа гаргаж өгөх бололцоотой. Даатгалд хамрагдсан төрлөөс хамааран эмчилгээний төлбөр өөр байх ба хэрэв гадаадаас бүртгүүлсэн даатгалтай тохиолдолд эмнэлгээсээ хамааран даатгал үйлчлэхгүй байж болох учир эмнэлгийн төлбөрөө урьдчилан төлсний дараагаар даатгалаа нэхэмжилж эмчилгээний төлбөрөө эргүүлэн авах тохиолдол ч байдаг.
Tip Сургуулийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх
* Энгийн ханиад болон толгой өвдөхөд эм хэрэгтэй бол эмийн сан юмуу эмнэлэг явах шаардлагагүйгээр сургууль доторх эрүүл мэндийн төвийг зорьцгооё. Ер нь сургуулийн эрүүл мэндийн төв ханиадны цогц эм, толгойны эм, хоол боловсруулах бэлдмэл, хөнгөн шархыг эмчлэх эмүүдээр хангагдсан байдаг. Мөн зарим сургуульд хичээлийн улирал бүхэнд гадаад оюутнуудын дунд эрүүл мэндийн үзлэгийг үнэ төлбөргүй хийдэг ба тамхинаас гаргах эмнэлэг, биеийн үнэгүй шинжилгээ, томуунаас урьдчилан сэргийлэх вакцин хийх зэрэг олон янзын хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Last modified : 2019-12-23