Солонгост суралцах

홈으로 이동> Солонгост суралцах > Гадаад оюутны амьдрал > Амьдрах талаар мэдээлэл

Амьдрах талаар мэдээлэл

А. Үндэсний эрүүл мэндийн даатгал
Гадаад оюутан Солонгосын эмнэлэгт эрүүл мэндийн хөнгөлөлт эдлэхийн тулд 「Үндэсний Эрүүл Мэндийн Даатгал(http://www.nhis.or.kr)」-д даатгуулж гадаад иргэнээр бүртгүүлэх хэрэгтэй бөгөөд түүний гэр бүлийн хүн, мөн 20-оос доошхи насны үр хүүхдүүд нь даатгалын хөнгөлөлт эдлэх эрхтэй болно.
Эрүүл мэндийн даатгалд бүртгүүлэхийн тулд 「Цагаачлалын алба •Гадаад иргэний бодлогын хэлтэс (http://www.nhis.or.kr)」-т бүртгүүлсний дараагаар оршин суух зорилгыг тодорхойлох баримтыг Үндэсний Эрүүл Мэндийн Даатгалын Газрын салбарт өгнө. Гадаад оюутны эрүүл мэндийн даатгалын талаар бусад мэдээллийг Үндэсний Эрүүл Мэндийн Даатгалын Газрын англи хэлээр зөвлөгөө өгдөг үйлчилгээний(Tel: 033-811-2000) дугаараас лавлаж болно.
Б. Гадаад оюутны осол гэмтлийн даатгал
Солонгосын даатгалын компаниуд гадаад оюутанд эмнэлэгийн үйлчилгээг үзүүлэх тогтолцоог осол гэмтлийн даатгалаар дамжуулан хэрэгжүүлж байна. Уг даатгалд 1 жилийн хугацаатайгаар элсэх бөгөөд жилийн турш тодорхой хэмжээний мөнгийгдаатгалд төлснөөр хүнд өвчин тусах юмуу гэмтэж бэртсэн тохиолдолд эмнэлгийн төлбөрөө хувиараа төлж даатгалын компаниас гарсан төлбөрөө нэхэмжлэхэд гаргасан мөнгөнөөс хувиар бодож нөхөн төлбөр эргүүлж олгогддог.
Last modified : 2019-12-23