Солонгост суралцах

홈으로 이동> Солонгост суралцах > Солонгосын боловсрол > Хэлний (Солонгос хэлний) сургалт

Хэлний (Солонгос хэлний) сургалт

Солонгосын их дээд сургуульд дэвшин суралцахад солонгос хэлний мэдлэг хэрэгтэй тохиолдолд сургуулийн харьяа хэлний төвийн сургалтаар солонгос хэл сурах боломжтой.

Сургуулийн харьяа солонгос хэлний төв

Солонгосын их дээд сургуульд суралцахаар зорьж буй суралцагч нь солонгос хэлээр ярих, сонсох, унших, бичих бүх төрлийг системтэйгээр суралцах боломжтой. Гол төлөв үндсэн сургалтын хичээл нь долоо хоногт дундажаар 20 цагааар 10 долоо хоног үргэлжлэх бөгөөд сургалтын төлбөр 1 сая 500 мянгаас 1 сая 800 мянган вон орчим байдаг. Сургалтыг насанд хүрэгчдэд заах ба сард 1 удаа соёлын хөтөлбөрт (ойролцоох орон нутаг руу аялах болон солонгосын уламжлалт соёлыг биеэр мэдрэх) хамрагддаг сургууль ч бас байна.
(1) Элсэх дараалал
Материал хүлээн авах → Материал шалгах → Сургалтын төлбөр төлөх → Элсэх зөвшөөрөл олгох → Виз сунгах болон виз хүсэх
(2) Бүрдүүлэх материалын жишээ
  • * Онлайн анкет /өргөдөл
  • * Гадаад паспортын хуулбар
  • * Сүүлд төгссөн сургуулийн дүнгийн тодорхойлолт болон диплом
  • * Цээж зураг
  • * Суралцагчийн нэр дээрх банкны баталгаа (10 сая вон буюу 9000 америк доллараас дээш хадгаламж)
  • * Гадаад оюутны даатгалын баримт
  • * Батлан даалт
  • * Хураамж
※ Хүлээн авсан материалыг буцаан олгохгүй бөгөөд улс бүрийн бүрдүүлэх материал нь өөр байдаг учир сургуулийн цахим хуудаснаас урьдчилан үзэх хэрэгтэй.
(3) Түвшин тус бүрээр үндсэн сургалтын хөтөлбөрийн жишээ
Түвшин тус бүрээр үндсэн сургалтын хөтөлбөрийн жишээ
Эхлэл Солонгос хэлний цагаан толгой зөв бичих дүрэм болон авиа, үеийн бүтэцийн онцлогийг ойлгох
Анхан шатны үг хэллэг болон энгийн өгүүлбэрийг ойлгож илэрхийлэх чадвар
Анхан шат 1 Өдөр тутмын амьдралд зайлшгүй чухал анхан шатны үг хэллэг болон энгийн өгүүлбэр бүтээх
Мэндлэх, өөрийгөө танилцуулах, юм худалдан авах, хоол захиалах зэрэг энгийн амьдралд хэрэгтэй харилцан ярианд дасах
Анхан шат 2 Зөв дуудлагыг хэвшүүлэн засаж авиан өөрчлөлтийг ялгах
Утсаар ярих, захиалга өгөх, шуудан банкны төхөөрөмж ашиглах зэрэг өдөр тутам тулгардаг олон нийттэй харьцахад хэрэглэгддэг бага зэрэг төвөгтэй харилцан яриа
Дунд шат 1 Нийгмийн жирийн үзэгдэл болон нийтийн хэрэглээний төхөрөмж ашиглах зэрэг өдөр тутмын ажил хэрэгт хэрэглэгдэх үндсэн үг хэллэг
Бага зэрэг хэцүү нөхцөл, холбох нөхцөл, төгсгөх нөхцөл, туслах үг, нийгмийн дотно сэдвийн талаар яриа үүсгэх, зарлал/ярилцлага/цаг агаарын мэдээ ойлгох
Дунд шат 2 Зүйр цэцэн үг, цаг үетэй холбоотой үндсэн үг хэллэг, байнга хэрэглэгддэг хийсвэр үг болон цаг үеийн үг хэллэг нэр томьёо
Сонин телевизороос цаг үеийг хөндсөн үндсэн асуудлыг хөндөх болон солонгосын соёлыг ойлгох
Дээд шат 1 Төрөл бүрийн хэлц үг болон гадаад үгсийг үзэн нийгмийн үзэгдэлтэй холбоотой хийсвэр үг сурах
Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын талаар олон янзын цаг үеийн тухай матерал болон уран зохиолын хялбар бүтээлээс үзэх
Дээд шат 2 Мэргэжлийн салбарын нэр томьёо болон дорд үг, этгээд хэллэг, товчилсон үг хэллэгийг өргөн цар хүрээнд сурах
Улс төр, эдийн засаг, нийгэм төдийгүй гүн ухаан, үзэл санаа зэрэг хийсвэр зүйлсийн агуулгыг ойлгох
Гүнзгий шат Бакалавр болон магистр, докторт дэвшин суралцах, ажилд орох бэлтгэл шатны хувьд солонгос хүний түвшинд солонгос хэлний чадвартай болох зорилгоор сонгон хичээл төдийгүй мэргэжлийн хичээл хүртэл сонсох чадварыг нэмэгдүүлэх
※Сургуулийн харьяа мэргэжлийн хэлний төвд сурахаар ирж буй гадаад оюутнууд Солонгосын Элчин Сайдын Яам болон консулын газраас холбогдох виз (гол төлөв D-4) гаргуулан авах хэрэгтэй. Виз авахын тулд хэлний төвийн элсэх зөвшөөрөл болон батлан даалт буюу хөрөнгийн баталгаа хэрэгтэй байдаг боловч Солонгосын Элчин Сайдын Яамны оршин суугаа улсаас хамааран шаардах материал нь өөр байж болох учир урьдчилан хангалтай зөвлөгөө авсаны дараагаар хэлний төвд бүртгүүлэх хэрэгтэй.
※Дундаас нь өөр хэлний төв рүү шилжиж болох учир сургалтын төлбөрөө төлхөөсөө өмнө төлбөр буцаах нөхцөлтэй танилцах хэрэгтэй.
Last modified : 2019-12-23