Солонгост суралцах

홈으로 이동> Солонгост суралцах > Гадаад оюутны амьдрал > Солонгост ирсний дараацагаачлалын албанд хандах

Солонгост ирсний дараацагаачлалын албанд хандах

А. Гадаад иргэний бүртгэл
(1) Гадаад иргэнээр бүртгүүлэх иргэд
- БНСУ-д орж ирсэн өдрөөс эхлэн 90 хоногоос урт хугацаагаар оршин суухаар төлөвлөж буй гадаад иргэн
- БНСУ-ын иргэншлээс гараад гадны орны иргэн болсон юмуу солонгост төрсөн гадаад иргэн оршин суух эрх авсан өдрөөс 90 хоногоос дээш хугацаагаар оршин суух хүсэлтэй гадаад иргэн
Гадаад иргэнээр бүртгэх заалтаас ангид: Доор заасан гадаад иргэдийн хувьд гадаад иргэний бүртгэлээс чөлөөлнө.
- Дипломат ажилтан, албан ажилтан, гэрээ хэлэлцээр хийж буй иргэн болон түүний гэр бүлийн гишүүд (А-1, А-2, А-3)
- Дипломат ажилтан, бизнес, улсын батлан хамгаалах ажилд чухал үүрэг гүйцэтгэгч болон түүний гэр бүлийн гишүүд мөн хууль зүйн сайд тусгайлан гадаад иргэний бүртгэлээс чөлөөлөх шаардлагатай гэж үзсэн гадаад иргэн
- 6 сараас доош оршин суух төлөвлөгөөтэй байгаа Канад улсын иргэд дунд дараах оршин суух эрхийн дагуу үйл ажиллагаа явуулах гадаад иргэн→ соёл урлаг (D-1), шашин (D-6), айлчлал (F-1), гэр бүлийн гишүүн (F-3), бусад (G-1)
- 17 наснаас доош насны гадаад иргэн(17 нас хүрснээс хойш 90 хоногийн дотор гадаад иргэнд бүртгүүлэх хэрэгтэй)
(2) Гадаад иргэнээр бүртгүүлэх хугацаа
- БНСУ-д 90 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар төлөвлөж буй гадаад иргэн→хилээр орж ирсэн өдрөөс 90 хоногийн дотор
- Оршин суух эрх авсан болон өөрчлөх эрх авсан гадаад иргэн→зөвшөөрөл авсан даруйд (шууд)
Жишээ) В-2 (аялалаар дамжин өнгөрөх) визтэй Канадын иргэн 5 сар оршин суусны дараагаар оршин суух эрхээ солиулах хүсэлт гаргах бол оршин суух эрхийг өөрчлөх зөвшөөрөл хүссэнээр гадаад иргэнээр бүртгэнэ
(3) Нийтлэг бүрдүүлэх материал
• Гадаад паспорт
• Анкет
• Өнгөт гэрэл зураг 1 ширхэг (3.5cm×4.5cm)
• Бүртгэлийн хураамж (зөвхөн компаний хөрөнгө оруулагч(D-8) бол чөлөөлөгдөнө)
immigrationGuide
Б. Оршин суух эрхээ өөрчлөх
(1) Оршин суух эрхээ өөрчлөх гэдэг нь?
БНСУ-д оршин сууж буй гадаад иргэн оршин сууж буй төрөлд хамаарах үйл ажиллагаагаа зогсоон өөр оршин суух төрөлд хамаарах үйл ажиллагаа хийх гэж байгаа тохиолдолыг хэлнэ.
immigrationGuide
В. Хилээр дахин нэвтрэх зөвшөөрөл
Гадаад иргэнээр бүртгэгдсэн гадаад иргэн(хязгаар тогтоогдсон иргэнээс бусад) нь оршин суух хугацаандаа хууль ёсны дагуу 1 жилээс илүү хугацаагаар БНСУ-с гарч яваад эргэж ирэх гэж байгаа бол олон удаагийн зорчих зөвшөөрөл авах хэрэгтэй.
Гадаад иргэний бүртгэлээс чөлөөлөгдсөн гадаад иргэн мөн адил 1жилээс илүү хугацаагаар солонгос улсаас яваад дахин ирэх гэж байгаа тохиолдолд олон удаагийн зорчих зөвшөөрөл авах хэрэгтэй.
Г. Оршин суух хугацааг сунгах
(1) Оршин суух хугацааг сунгах гэдэг нь
Өмнө нь зөвшөөрөл авсан оршин суух хугацаанаас цааш үргэлжлүүлэн БНСУ-д оршин суухаар төлөвлөж буй гадаад иргэн оршин суух хугацаагаа сунгах зөвшөөрөл авах ёстой.

immigrationGuide
Жишээ) D-2, D-4 визний оршин суух хугацааг сунгах талаар танилцуулга

Суралцах (D-2)
А. Үндсэн зарчим
Сургалтын хөтөлбөрийг харгалзан оршин суух хугацаа олгох
•Суралцах эрх (D-2-1 болон D-2-6)
- Гадаад иргэнээр бүртгүүлэх тохиолдолд:Дараа жилийн 3 сарын сүүл болон 9 сарын сүүлээр дуусгахаар тааруулан гадаад иргэний үнэмлэх олгоно
- Өөрчлөх, сунгах тохиолдолд: 2 жилийн дотор 3 сарын сүүл болон 9 сарын сүүл хүртэлх хугацаанд зөвшөөрнө
Гэр бүлийн асуудлаас болон чөлөө авахыг хүлээн зөвшөөрөхгүй
• Хувийн аливаа асуудал болон сургалтын кредитээ биелүүлээгүй зэрэг шалтгаанаар сурахаа болисон (сургуулиас чөлөө авах) оюутны оршин суух хугацааны сунгалтыг хязгаарлана
• Зөвхөн хүнд өвчин, осол зэрэг аргагүй шалтгаан тохиолдсон гэж үзвэл дээрх заалтаас гадуур холбогдох төрлийн оршин суух эрхээр солих аргаар зохицуулна
Б. Бүрдүүлэх материал
• Анкет, гадаад паспорт, гадаад иргэний үнэмлэх, хураамж
• Сургуулийн тодорхойлолт
- (Жишээ) суралцагч үнэн эсэхийн тодорхойлолт, солилцооны оюутны хугацааг сунгасан тодорхойлолт, судлаач оюутны тодорхойлолт гэх мэт
• Сургуульдаа амжилттай суралцаж буйг тодорхойлох баримт
- (Жишээ) дүнгийн тодорхойлолт, хичээлийн ирцийн лавлагаа гэх мэт
• Банкны баталгаа
• Элсэлтийн ерөнхий зарчим (сургалтын хөтөлбөрийг үзүүлэх) болон сургалтын төлөвлөгөө (солонгос хэлний бэлтгэлийн оюутанд хамаарна)
• Амьдарч буй газрыг нотлох баримт (түрээсийн гэрээ, орон байраар хангаж буйг гэрчлэх баримт, оршин суух хугацаа дуусаж буйг урьдчилан мэдэгдсэн захиа, ахуйн хэрэглээний төлбөр төлсөн баримт, оюутны дотуур байрны төлбөрийн баримт гэх мэт)
Энгийн бэлтгэл (D-4)
Хэлний бэлтгэлийн оюутны (D-4-1, D-4-7) оршин суух хугацааг сунгах зөвшөөрөл
А. Үндсэн зарчим
Гэр бүлийн асуудлаас болон чөлөө авахыг хүлээн зөвшөөрөхгүй
• Хувийн аливаа асуудал болон сургалтын кредитээ биелүүлээгүй зэрэг шалтгаанаар сурахаа болисон (сургуулиас чөлөө авах) оюутны оршин суух хугацааны сунгалтыг хязгаарлана
• Зөвхөн хүнд өвчин, осол зэрэг аргагүй шалтгаан тохиолдсон гэж үзвэл дээрх заалтаас гадуур холбогдох төрлийн оршин суух эрхээр солих аргаар зохицуулна
Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн суралцагчдад зориулсан урамшуулал
• (Хамаарах оюутан) Магадлан итгэмжлэгдсэн сургуульд суралцагчид дундаас сурлагын голч оноо (гүйцэтгэсэн кредитээр) С үнэлгээнээс (дундаж 2.0)дээгүүр оюутанд
• (Бүрдүүлэх материал) Журмын хувьд тодорхой шаардлага байхгүй
- FIMS дахь суралцагчийн мэдээллээр орлуулан банкны баталгаа шаардахгүй
Доогуур үнэлгээтэй сургууль болон суралцагчийн шалгуурыг чангатгах
• (Хамаарах оюутан) доогуур үнэлгээтэй сургууль болон түүнд суралцагч оюутны сурлагын голч оноо (гүйцэтгэсэн кредитээр) D үнэлгээнээс (дундаж оноо 1.0-с доош) доогуур оюутан
• (Бүрдүүлэх материал) FIMS дахь суралцагчийн мэдээллийг харах (сурлагын явц, кредит цаг зэрэг), банкны баталгаа
Онлайн болон гадаад оюутан хариуцсан ажилтнаар дамжуулан сунгуулахыг дэмжинэ (хөл хөдөлгөөнийг багасгах зорилгоор)
• (Хамаарах оюутан) Магадлан итгэмжлэгдсэн сургуульд суралцагч оюутан болон заавал өөрийн биеээр очиж шалгуулах шаардлагагүй хүн
• (Хүсэлт гаргах жишээ)
- Онлайн хүсэлт гаргах: Гадаад оюутан өөрийн биеээр эсвэл гадаад оюутан хариуцсан ажилтан
※ Гадаад оюутан хариуцсан ажилтан хүсэлт гаргах тохиолдолд нэг дор дээд тал нь 8 хүртэлх оюутны хүсэлтийг бүртгүүлэх боломжтой
- Биеээр очих: гадаад оюутан өөрийн биеээр юумуу гадаад оюутан хариуцсан ажилтан
Б. Бүрдүүлэх материал
① Анкет, гадаад паспорт, гадаад иргэний үнэмлэх, хураамж
② Сургуулийн тодорхойлолт
- Суралцагч үнэн эсэхийн тодорхойлолт, солилцооны оюутны хугацааг сунгасан тодорхойлолт, судлаач оюутны тодорхойлолт гэх мэт
③ Сургуульдаа амжилттай суралцаж буйг тодорхойлох баримт
- Дүнгийн тодорхойлолт, хичээлийн ирцийн лавлагаа гэх мэт
④ Банкны баталгаа
⑤ Элсэлтийн ерөнхий зарчим (сургалтын хөтөлбөрийг үзүүлэх) болон сургалтын төлөвлөгөө (солонгос хэлний бэлтгэлийн оюутанд хамаарна)
⑥ Амьдарч буй газрыг нотлох баримт (түрээсийн гэрээ, орон байраар хангаж буйг гэрчлэх баримт, оршин суух хугацаа дуусаж буйг урьдчилан мэдэгдсэн захиа, ахуйн хэрэглээний төлбөр төлсөн баримт, оюутны дотуур байрны төлбөрийн баримт гэх мэт)
⑦ Гадаад оюутны даатгалын гэрчилгээ юмуу улсын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ (бага, дунд, ахлах сургуулийн аль нэгэнд хамаарагдах сурагч)
※ Оршин суух эрхийн төрөл бүрт хамаарах бүрдүүлэх материалыг заавал шалгаж үзэх хэрэгтэй. Хүсэлт гаргагчийн байдлаас хамааран материалыг нэмж хасаж болно
※ Мэдээллийн эх үүсвэр: Hi Korea http://www.hikorea.go.kr
Д. Гадаад оюутны цагийн ажил
(1) Үндсэн зарчим:Ихэвчлэн оюутны цагаар хийж буй ажил (энгийн ажил хөдөлмөр гэх мэт) эрхлэлтээр хязгаарлагдана
(2) Хамаарах оюутан
•Суралцах (D-2)болон хэлний бэлтгэл (D-4-1,D-4-7)-ийн оюутан өөрийн сургуулийн гадаад оюутан хариуцсан ажилтны зөвшөөрлийг авсан байх.
※Хэлний бэлтгэлийн сурагчид дунд бага, дунд, ахлах сургуулийн сурагч (төгсөх гэж буй сурагч байж болно) нь цагийн ажил хийх эрхтэй хүмүүсийн тоонд багтахгүй, мөн визний ангилалаа өөрчилснөөс (визтэй иргэн хилээр орж ирсэн өдөр) хойш 6 сар өнгөрсөн хүнд хамаарна
(3) Зөвшөөрөгдөх хүрээ
<Зөвшөөрөх цаг>
• (Бакалавр болон хэлний бэлтгэлийн оюутан) долоо хоногт 20 цаг
※Магадлан итгэмжлэгдсэн сургуулийн оюутан (хэлний бэлтгэлд суралцагчийг хамруулан) долоо хоногт 25 цаг
• (Магистр, докторын оюутан) долоо хоногт 30 цаг
• (Магистр, докторын хичээлээ үзэж дуусгаад дипломын ажлаа бичиж буй оюутан) долоо хоногт 30 цаг
※Хичээлийн улирлын үед бүх нийтийн амралтын өдрөөр (бямба гарагийг оролцуулаад)мөн оюутны амралтаар хязгаарлалт байхгүй (долоо хоногийн зөвшөөрөгдсөн цагийн тооцоонд оруулахгүй)
<Ажлаа солих> : Зөвшөөрөгдсөн хугацаанд ажил олгогч болон ажлын газраа солих.
•Хүсэлт гаргах арга: Ажлын байраа өөрчилсөн өдрөөс 15 хоногийн дотор өөрийн биеэр болон сургуулийн гадаад оюутан хариуцсан ажилтан биеэр ирэх юмуу цахимаар хүсэлт гарган ажлын газраа өөрчилсөн тухай мэдэгдэх
<Цагийн ажил хийх зөвшөөрлийг сунгах>
•Сунгагдахгүй оюутнууд
- Сүүлийн улирлын хичээлийн ирц 70%-с доош байх буюу голч оноо (судалсан хичээлээр) C үнэлгээнээс (2.0) доогуур учир суралцангаа ажиллах боломжгүй гэж үзсэн тохилдолд.
- Цагийн ажлын нөхцөлийн (ажлын байр, ажлын цаг гэх мэт) талаар үнэн бодитоор мэдэгдээгүй болон ажлын байрны өөрчлөгдсөн талаар мэдэгдээгүй оюутнууд
•Зохицуулах арга: Оршин суух хугацаандаа хамгийн уртдаа 1 жил, ажлын газрыг 2-оор хязгаарлах
(4) Бүрдүүлэх материал
• Гадаад паспорт, гадаад иргэний үнэмлэх, анкет, хураамж
• Цагийн ажил олгогчийн тодорхойлолт, дүнгийн болон ирцийн тодорхойлолт
(5) Цагийн ажлын зөвшөөрлийн тусгай журам (зөвшөөрөлд хамаарагдахгүй хүн)
•Суралцах үндсэн асуудалд халдахгүйгээр түр зуурын цалин хөлс, урамшуулалаас гадна насан туршийн амьдралд хангагдах хэмжээний ажлын хөлс аван ажиллах тохиолдолд зөвшөөрлөөс хасна.
* Зөвшөөрөлд хамаарахгүй оюутны жишээ
- Оюутан кредитээ биелүүлэх зорилгоор ажиллаж буй дадлагагын ажил, судалгааны төсөлд оролцон тодорхой нэмэгдэл цалин авах тохиолдолд
- Суралцаж буй сургууль дотроо туслах багш (хичээлийн туслах багш) номын санчаар ажиллах гэх мэт дэмжлэгт хамрагдах тохиолдолд
- Гэрийн үйлчлэгч гэх зэрэг мэргэжлийн дагуу биш түр зуурын гэрийн үйлчлэгч болон оффисын туслах зэрэг ажлаас цалин хөлс авсан тохиолдолд
- Мэргэжлийн дагуу биш зөвлөгөө, сэтгэгдэл, үйл ажиллагаанд оролцох, кино болон телевизийн нэвтрүүлэгт түр (1 удаа юмуу үргэлжлүүлэн оролцоогүй) оролцсон болон үүнтэй төстэй үйл ажиллагаанаас цалин хөлс авсан бол
※ Албаны дарга ажлын байдал, цалин хөлс, хугацаа зэргийг нэгтгэн үзэж зөвшөөрөл олгох эсэхийг шийднэ
Е. Ажил хайх виз (D-10)
Суралцах (D-2) төрлийн визтэй оюутны визний ангилалыг ажил хайх (D-10) төрлөөр солих
(1) Зөвшөөрөгдөх оюутнууд
① Солонгосын мэргэжлийн дээд сургуульд мэргэжлийн бакалаврын зэрэг хамгаалсан (хамгаалахаар төлөвлөж буй) гадаад оюутан
② Солонгосын их дээд сургуульд бакалавраас дээш зэрэг хамгаалсан (хамгаалахаар зэхэж буй) болон эрдэм шижилгээ судалгааны байгууллагын сургалтаа дуусгасан (дуусгахаар төлөвлөж буй) гадаад оюутан
③ Профессор багшаас (E-1) тусгай үйл ажиллагаа (E-7) хүртэлх ангилалаар үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй ч оршин суух хугацаа дуусах өдрөөс өмнө хөдөлмөр эрхлэлтийн гэрээгээ шинэчлэх мөн өөр ажиллах газраа олж чадаагүй хүн
④ Солонгост юмуу гадаадад бакалаврын зэргээс дээгүүр зэрэг (авах гэж буй) эзэмшин зохиогчийн эрх болон түүнтэй дүйх техникийн чадамжинд суурилсан бизнес эхлүүлэхээр зэхэгч
⑤ Бусад ажил хайх эрхгүй ч (оршин суух эрх B-1, B-2 багтна) ажил хайх (D-10) виз авах эрхийг хангасан хууль ёсоор оршин сууж буй гадаад иргэн
(2) 1 удаад олгох боломжтой оршин суух хугацаа: 6 сар
(3) Хамаарагдахгүй хүмүүс
• Сүүлийн 1 жилийн дотор хөдөлмөр эрхлэлтийн гэрээний хугацаанд ажил олгогчоос хамааралгүйгээр сайн дураар ажлаасаа халагдсаны дараагаар ажил хайх (D-10) ангилал руу визээ өөрчлөх зөвшөөрөл авсан хүн
* Итгэлцэл үнэнч зарчимд тулгуурладаг ямар нэгэн асуудалгүй шилдэг ажил олгогчийн талыг хамгаалан, ажил хайх тогтолцоог замбараагүйдэхээс сэргийлэх зарчимаар гадаад иргэний оршин суух журмыг баталгаажуулах хэрэгтэй
(4) Бүрдүүлэх бичиг баримт
• Суралцах (D-2) визтэй оршин суугч
① Анкет, гадаад паспорт, гадаад иргэний үнэмлэх, хураамж
② Боловсролын гэчилгээ (диплом) ба дүнгийн тодорхойлолт
* Цагаачлалын албаны системээс шалгах боломжтой бол бүрдүүлэх материалаас чөлөөлнө
③ Ажил хайх төлөвлөгөө
④ Техникийн мэргэжлийн үнэмлэхний хуулбар (холбогдох хүнд хамаарна)
(5) Хүсэлт гаргах талаар зөвлөмж
• Нийгэмд эзлэх байр суурь өөрчлөгдөх (өөрчлөхөөр төлөвлөж буй) даруйд оршин суугаа газрын харьяа албанд хүсэлт гаргах
Last modified : 2019-12-23