Солонгост суралцах

홈으로 이동> Солонгост суралцах > Солонгосын боловсрол > Солонгосын дээд боловсрол

Солонгосын дээд боловсрол

Солонгосын боловсролын тогтолцоо нь бага сургууль 6 жил, дунд сургууль 3 жилийн ерөнхий боловсролоос гадна ахлах сургууль 3 жил, их дээд сургууль 4 жил гэсэн 6-3-3-4 боловсролын тогтолцоотой. Хичээлийн жилийг 2 улиралд хуваах бөгөөд (1-р улирал : 3 сар ~ 8 сар / 2 –р улирал: 9 сар ~ дараа жилийн 2 сар) сургууль бүр гол төлөв 7-р сараас 8 –р сар, 12-р сараас дараа жилийн 2-р сарын хооронд 2 удаа амарна.
고등교육
Солонгосын дээд боловсролын байгууллагыг техник мэргэжлийн коллеж(2~3 жилийн), их дээд сургууль(4 жилийн), ахисан түвшний гэж хуваадаг. Сүүлийн үед мэдээлэл харилцааны технологи хөгжихийн хэрээр e-learning хичээлүүдээс голчлон бүрдсэн кибер сургуулиуд (cyber universities) байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн ахисан түвшний сургалтыг(магистр докторын сургалт) ерөнхийдөө 4 жилийн сургалттай их дээд сургуульд орох тохиолдол их ба сүүлийн үед бакалаврын сургалтгүй зөвхөн ахисан түвшний сургалт явуулдаг ‘Ахисан түвшний дээд сургууль’ бий болон үйл ажиллагаага явуулж байна. Солонгосын сургуулиуд нь үүсгэн байгуулагч болон удирдлагын тогтолцооноос хамааран дараах байдлаар ангилагдана. Улсаас байгуулан удирдан зохион байгуулдаг улсын сургууль, орон нутгийн өөртөө засах байгууллагаас байгуулан удирдан зохион байгуулдаг улсын сургууль, сургуулийн хуулийн эрх бүхий этгээд (хувийн болон нийтийн эрх ашиг бүхий хуулийн этгээд) байгуулан үйл ажиллагааг удирддаг хувийн сургууль гэж ангилна.
Их дээд сургуулийн чанарыг дээд зэргээр хангахын төлөө боловсролын яамнаас сургуулийн багш ажилтан, боловсролын хөтөлбөр, тохижилт, эрдмийн зэрэг олгох зэрэгт тодорхой шаардлага тавьдаг. Түүнчлэн бүх хувийн сургуулиуд нь Боловсрол Шинжлэх Ухаан Техиологийн яамнаас мөрддөг их дээд сургууль байгуулах шаардлагыг хангасны дараагаар зөвшөөрөл авдаг албан ёсны дээд боловсролын байгууллага юм. Боловсролын яамнаас эхлээд солонгосын их дээд сургуулиуд нь олон улс дахь өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх болон улс хоорондын харилцаа хамтын ажиллагааг төлөвлөхийн тулд гадаад оюутан сургах талд идэвхитэй оролцож байна. 2016 онд солонгост суралцагч гадаад оюутан 104,000 орчим байгаагаас 63,000 нь их дээд сургуульд сурч байна.

Их дээд сургууль

Солонгосын их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр нь дараахтай ижил.
Солонгосын их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр нь дараахтай ижил.
Үндсэн сургалтын хөтөлбөр Хавар намрын үндсэн улиралд солонгос оюутнуудын ижил албан ёсны хичээлүүдээ судлах энгийн сургалт юм. Солонгос хэлээр болон гадаад хэлээр сургалтаа явуулдаг энгийн сургалттай. Сургуулиа төгссөний дараагаар эрдмийн зэргээ авах боломжтой.
Солилцооны оюутны хөтөлбөр Солонгосын ихэнх их дээд сургуулиуд нь гадаадын их дээд сургуулиудтай хамтран ажиллах үүднээс харилцан оюутан солилцож тодорхой хугацаанд тухайн сургууль дээр тогтсон хичээлүүдийг үзэж судлах ажлыг хэрэгжүүлж байна. Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутан нь тогтоосон онооноос дээш үнэлгээтэй гадаад хэлний мэдлэг өндөр байх шаардлагатай.
Улирлын сургалтын хөтөлбөр Гадаад оюутнууд нь зуны болон өвлийн амралтаараа үндсэн хичээл юм уу солонгос хэл болоод бусад хичээлүүдийг үзэж болдог.
Англи хэлээр ордог лекц Их дээд сургуулийн боловсролыг даяаршуулахад анхаардаг сургуулиуд нь нийт сургалтын 30% ийг англи хэлээр ордог. Ахисан түвшний сургалтанд англи хэлээр хичээл орох нь бакалаврын сургалтаас илүү байдаг. Зарим сургуулиуд олон улсын бакалаврын анги нээж бүх хичээлээ англи хэлээр ордог.
Солонгос хэлний бэлтгэл сургалтын хөтөлбөр Олон сургуулиуд харьяа хэлний төвийг байгуулан гадаад оюутнуудад солонгос хэлийг зааж байна 3-4 долоо хоногийн богино хугацааны сургалт нь богино хугацаанд харилцааны (хэл ойлгох) чадвартаа төвлөрөн сайжруулах зорилготой хичээллэдэг. 10-40 долоо хоногийн үндсэн сургалт нь бодит амьдралтай холбогдох сэдэв өгөгдөл дээр үндэслэн харилцах чадвараа нэмэгдүүлэх, соёлын хичээлтэй хослуулан солонгосын соёлын талаарх ойлголтыг өргөжүүлэн сургалтын үр дүнг нэмэгдүүлж байна.

Ахисан түвшний сургалт

Солонгосын ахисан түвшний сургалт нь эрдэм шинжилгээний судалгаанд тулгуурласан энгийн сургалт болон бодит судалгаанд тулгуурласан мэргэжлийн сургалт гэж ангилагдна.
Магистрын сургалтын хичээлийн жил нь 2 жилээс дээш байдаг. Ихэвчлэн 24 кредит цуглуулахаар төлөвлөгдсөн байдаг. Магистрын зэрэг горилогч нь сургалтын кредитээ биелүүлсэний дараагаар төгсөх шалгалтанд тэнцэж дипломын ажлаа хамгаалах эрхтэй болох ба хамгаалах комисс нь 3 аас дээш хүний бүрэлдэхүүнтэй байна.
Докторын сургалтын хичээлийн жил нь 3 жилээс дээш байдаг. Ихэвчлэн 36 кредитийг цуглуулахаар төлөвлөгдсөн байдаг. Докторын зэрэг горилогч нь сургалтын кредитээ биелүүлэн нэгдсэн шалгалтанд тэнцсэний дараагаар дипломын ажлаа хамгаалах ба хамгаалах комисс нь 5 аас дээш хүний бүрэлдэхүүнтэй байна.
Докторын дараах сургалт нь докторын зэргээ хамгаалсны дараагаар судалгаагаа үргэлжлүүлэн хийх хөтөлбөр юм. Орчин үед олон сургуулиуд ВК 21 төслийг хэрэгжүүлэхийн тулд докторын зэргээ хамгаалсан судлаачдыг урьж судалгааны төслөө хрэгжүүлж байна.

Солонгосын их дээд сургуулийн сургалтанд хэрэглэгддэг гол үг хэллэг, түүний тайлбар

Солонгосын их дээд сургуулийн сургалтанд хэрэглэгддэг гол үг хэллэг, түүний тайлбар
Хичээл сонголт Хичээлийн улирал болгонд хичээл эхлэхээс өмнө судлахыг хүссэн хичээлээ бүртгүүлэн сонгох
Хичээл дүгнэлт Хичээлийн улирал болгоны сүүлд багшийн хичээлийг дүгнэх
Улирлын хичээл Оюутны амралтын хугацаанд 1 сарын турш ордог хичээл, гол төлөв кредит нөхөх зорилгоор сонгож үзнэ
Сургуулиас чөлөө авах (хүсэлт гаргах) Сургуулиас зөвшөөрөл аван тодорхой хугацаанд сургуулиас чөлөөлөгдөнө(гадаад оюутан нь сургуулиас чөлөө олгогдсон өдрөөс хойш 15 хоногийн дотор нутаг буцна)
Үргэлжлүүлэн суралцах (хүсэлт гаргах) Сургуулиас суралцах эрхийг түр түдгэлзүүлсэн болон чөлөө авсан оюутан эргэж сургуульдаа орох
Сурлагын сануулга Хичээлийн улирал болгоны эцэст сурлагын голч сургууль тус бүрийн тогтоосон хэмжээ (дээд оноо 4,5 байхаас 1,5~ 2,0 тохиолдолд, сургууль болон анги болгоны тогтоосон хэмжээ өөр)-нд хүрэхгүй байх тохиолдолд өгдөг сануулга, 3 удаа сануулга авбал сургуулиас хасна (виз сунгахад хэцүү болно)
Мэргэжлээ солих Сургуулийн зөвшөөрлийн дагуу мэргэжлээ солих
Давхар мэргэжил/ дагалдах мэргэжил Элсэх үеийн мэргэжлээс гадна өөр мэргэжлийн (эсвэл тэнхим/факультетийн) хичээлийн кредитийг сонгож хамт судалсан тохиолдолд давхар мэргэжлийн сургалтыг дүүргэсэнд тооцно. Ерөнхийдөө диплом олгоход үүнийг хос мэргэжлээр тэмдэглэнэ.
Англи хэлээр ордог лекц Лекц, шалгалтаа100% англи хэлээр явуулдаг хичээл
Сүүлийн үед Солонгосын ихэнх сургуулиуд англи хэлээр тусгайлан лекц орохыг нэмэгдүүлсэн ба гол томоохон сургуулиудын хувьд 1 улиралд 100-с дээш хичээлийг англи хэлээр тусгайлан лекц орохоор тусгасан болохоор хэлний бэрхшээлгүй суралцах боломжтой
Бүртгэлээс хасагдах Олон янзын шалтгаанаас үүдэж сургууль дахь сурагчийн бүртгэл байхгүй болохыг илтгэнэ
Сургуулиас гарах Суралцагч өөрийн санал хүсэлтийн дагуу сургуулиа орхих
Last modified : 2017-04-04