Солонгост суралцах

홈으로 이동> Солонгост суралцах > Яагаад заавал Солонгос улс гэж? > Засгийн газраас гадаад оюутны тэтгэлгийг системчлэн дэмждэг орон

Засгийн газраас гадаад оюутны тэтгэлгийг системчлэн дэмждэг орон

БНСУ нь Америк, Англи, Япон зэрэг улстай харьцуулбал суралцах зардал бага, гадаад оюутны тэтгэлэгийн тогтолцоо сайн хангагдсан улс юм.
БНСУ ын засгийн газар нь 1967 оноос хойш 148 орны 6556 хүнд тэтгэлэг олгосон бөгөөд жил бүр 2000 хүнд тэтгэлэг олгож байна. Засгийн газраас гадна сургууль, сан, байгууллага, компани гэх мэт олон газруудаас төрөл бүрийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Солонгост суралцахыг хүсэж буй оюутнуудад солонгос хэлийг онлайнаар заадаг бол солонгост суралцаж буй гадаад оюутнуудад зориулан сургалтаа тусгайлан англи хэлээр явуулдаг сургуулиуд цөөнгүй бий.
Солонгост суралцахаар шийдсэн оюутнууд засгийн газрын тэтгэлэг болон их дээд сургуульд элсэх хүсэлтээ онлайнаар гаргах боломжтой.
Солонгост суралцахтай холбоотой сонирхсон мэдээлэл, солонгост амьдрах талаар туслалцаа хүсэх тохиолдолд гадаад оюутны зөвлөгөө өгөх албанаас тухайн орны хэлээр тусламж зөвлөгөө өгнө.
Tel. +82-2-3668-1490(English) , +82-2-3668-1491(Chinese)  e-mail : studyinkorea@korea.kr
Last modified : 2017-08-24