Солонгост суралцах

홈으로 이동> Солонгост суралцах > Солонгосын боловсрол > Хүүхдийн боловсрол

Хүүхдийн боловсрол

Хүүхэдтэйгээ хамт солонгост ирсэн бол дараах мэдээллийн дагуу хүүхдээ сургах боломжтой.
(1) Цэцэрлэгийн боловсрол
Ихэнх цэцэрлэгүүд солонгос хэлээр хичээл заадаг ба сүүлийн үед англи хэлээр бүх хичээлээ заадаг цэцэрлэг ч нэмэгдсээр байна. Гол төлөв 5-7 нас(яг 3-5 нас)-ны хүүхдүүд нас болон чадвараараа хуваагдан хичээллэнэ. Улсын цэцэрлэгиин хувьд сард ойролцоогоор 50,000 вон, хувийн цэцэрлэг сард дунджаар 400,000 вон, англи хэлээр хичээлээ заадаг цэцэрлэг сард дунджаар 600,000-700,000 воны төлбөртэй байна.
(2) Бага дунд боловсрол
- Солонгосын энгийн сургууль
Ерөнхийдөө гадаад хүн ч гэсэн солонгос сургуульд сурч болох боловч энэ нь солонгос хэл маш сайн эзэмшсэн тохиолдолд боломжтой. Элсэн орох нөхцөлийн талаарх мэдээллийг оршин сууж буй газрын харьяа боловсролын албанаас асуух хэрэгтэй. Солонгост улсын болон хувийн сургууль байдаг ба улсын бага сургууль нь сургалтын төлбөргүй (хоолны төлбөр, үйл ажиллагааны төлбөр зэрэг зардал нь тусдаа) бол хувийн бага сургууль нь улсын сургуулиас өндөр төлбөртэй байдаг. Харин дунд, ахлах сургуулийн сургалтын төлбөр нь улсын болоод хувийн сургууль бараг ялгаагүй байдаг.
- Олон улсын сургууль
Солонгост амьдардаг гадаад иргэдийн хамгийн их сонгодог сургууль нь олон улсын сургууль бөгөөд сургалтын төлбөр нь жилд дунджаар 14 сая - 15 сая вон орчим байдаг. Англи хэлээр суурилсан олон улсын сургууль нь ерөнхийдөө Америк, Английн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тусгай сургалт шаардлагтай сурагчийн хувьд элсэн орох гэж буй сургуулийнхаа сургалтын хөтөлбөр болон тохижилтын талаар урьдчилан танилцах хэрэгтэй.
Last modified : 2019-12-23