Солонгост суралцах

홈으로 이동> Солонгост суралцах > Гадаад оюутны амьдрал > Солонгост ирэх

Солонгост ирэх

(1) Хилээр нэвтрэх
(А) Онгоцон дотор бөглөх бичиг: Онгоцны үйлчлэгчийн тараасан мэдэгдэх хуудсыг онгоцон дотор урьдчилан бөглөвөл хилээр түргэн болоод хялбар нэвтрэх боломжтой.
  •  
  • Documents
  • Quarantine
    Questionnaire
  • - Passengers and crew arriving from countries with endemic
    diseases are required to fill out the quarantine questionnaire form.
  • Arrival Card
  • - All arriving passengers who will enter into the Republic of Korea
    are required to fill out the arrival card.
    - Korean passport holders and registered residents staying more
    than 90 days in Korea are not required to fill out the arrival card.
  •  
  • Customs Declaration Form
  • - All arriving passengers who will enter into the Republic of Korea
    are required to fill out the customs declaration form. Only one form
    per family is required.
(Б) Гар тээшний мэдүүлэх хуудас : Гадны орноос Солонгос улс руу орж буй аялагчид гаалийн албанд гар тээшний мэдүүлэх хууудсыг бөглөж өгөх ёстой.
- Гэр бүлээрээ яваа хүмүүсийн хувьд нэг хуудас бөглөнө.
- Онгоцонд тарааж өгсөн гар тээшний талаарх гаалийн мэдүүлгийн хуудсанд өөрт холбогдох барааг тэмдэглэн аялагчийн нэр, төрсөн он, сар, өдөр зэрэг мэдээллийг бөглөнө.
- Заавал мэдүүлж оруулах ёстой бараа бүтээгдэхүүн байдаг учир өөрийн гар тээшин дахь эд зүйлсээс мэдүүлэгт холбогдох жагсаалтанд хамаарагдаж байгаа эсэхийг заавал шалгах хэрэгтэй.
※Гаалиар оруулахыг хориглосон болон хязгаарласан бараа бүтээгдэхүүн:
   - Буу(туршилтын буу), хутга мэс гэх мэт зэвсэг, жинхэнэ сум болон шатамхай бодис, цацраг идэвхит шинжтэй бүтээгдэхүүн, тагнуулын төхөөрөмж гэх мэт
   - Первитин, опиум, героин, олсны ургамал гэх зэрэг бүх төрлийн хар тамхи болон замбараагүй буруу хэрэглэх аюултай эмийн бүтээгдэхүүн
   - Үндсэн хуулийн заалт болон олон нийтийн аюулгүйн журам, ёс заншилд харшлах бүтээгдэхүүн болон засгийн газрын нууцыг задруулах юмуу тагнуулын үйл ажиллагаанд хэрэглэгддэг бүтээгдэхүүн
   - Хуулбарласан (хуурамч) бүтээгдэхүүн болон оюуны өмчийн эрхэд халдсан бүтээгдэхүүн, хуурамч мөнгөн тэмдэгт болон хуурамчаар засварласан үнэт цаас
   - Доньд, хүдэр, бугын цусан эвэр, матрын арьс, зааны соёо зэрэг устах аюул тулгарсан зэрлэг араатан амьтадтай холбоотой бараа
(В) Гаалийн шалган нэвтрэх
- Солонгос иргэд хилээр нэвтрэх мэдүүлэг бөглөхгүй байж болох бол гадаад иргэд нэвтрэх мэдүүлгийг бөглөнө
- Гадаад иргэдийг хилээр нэвтрүүлэх шалганы хүлээх шугаман дээр гадаад паспорт, хилээр нэвтрэх мэдүүлэг зэрэг бичиг баримтаа урьдчилан бэлдээд өөрийн ээлж болох үед шалгагчид материалаа өгөн шалгуулна
(Г) Гар тээшээ авах: Хилийн шалганаар гарахад байдаг цахим самбарт тээш хүлээн авах гарцын дугаар байдаг ба урсдаг шатаар1 давхарт буун холбогдох дугаарын гарцаас тээшээ авна
(Д) Тээшээ алдсан болон овор ихтэй тээш: Хэдий хүлээсэн ч тээш нь гарч ирэхгүй тохиолдолд алдагдсан тээш хадгалах газраас асууна. Харин овор хэмжээ ихтэй тээшийг том оврын тээшийг дамжуулах гарцнаас очиж авна.
(2) Онгоцны буудал дахь тээврийн хэрэгсэл
(А) Хурдны автобус
Инчоны онгоцны буудлаас Сөүл юумуу орон нутаг луу явдаг олон чиглэлийн хурдны автобусанд суух боломжтой ба зорчигчийг угтан авах талбарын(1 давхар) дотор хэсэгт (4, 9-р гарцын хажууд), гадна хэсгийн (4, 6, 7, 8, 11, 13-р гарцын хажууд болон 9С) автобусны тасалбар борлуулах цэгээс Сөүл болон орон нутаг луу явах хурдны/суудлын автобусны тасалбарыг авах боломжтой. Сөүл рүү явах нэг талын тасалбар хамгийн ихдээ 16,000 вон бол орон нутгийнх ойролцоогоор Тэжон 23,100 вон(оройн цагаар 25,400 вон), зүүн Тэгү 35,800 вон, Гуанжү 32,300 вон, Бүсан 46,600 вон болно.
입국층 1층
* Орон нутаг луу явах автобусны билетийн интернэт захиалга: http://www.airportbus.or.kr
* Солонгосын нисэх онгоцны буудлуудад зорчих хурдны автобусны цагийн хуваарийг http://www.airport.kr→тээврийн хэрэгсэл/зогсоол→нийтийн тээвэр хэсгээс харах боломжтой
(Б) Онгоцны буудал руу зорчих төмөр зам
Инчоны нисэх онгоцны буудал дээр буугаад Сөүл рүү явах тохиолдолд онгоцны буудлын төмөр замыг ашиглах боломжтой бөгөөд уг төмөр замын өртөө нь онгоцны буудлын авто зогсоолын доор байрладаг. Инчоны нисэх онгоцны буудлаас Сөүл өртөө хүртэлх тээврийн хөлс нь өртөө бүрт зогсдог энгийн галт тэрэгний хувьд 4250 вон, зогсолтгүй шууд явдаг галт тэрэг нь 8000 вон байдаг.
공항철도
(В) Такси
Онгоцны буудал дахь таксины зогсоол нь зорчигчидыг угтах давхарын (1 давхар) гадна 4C ~ 7C дугаарын зогсоолд байрладаг.
택시승차장
Жишээ) Сөүл рүү явах чиглэл бүрд гарах урьдчилсан төлбөр
Сөүл рүү явах чиглэл бүрд гарах урьдчилсан төлбөр
Байрлал (засаг захиргаа болон метроны буудлын нэршил) Энгийн (вон) Люкс / том оврын (вон)
Кимпо онгоцны буудал 33,000 55,000
Сөүл хотын захиргаа 47,000 77,000
Кангнам өртөө 51,000 87,000
Шинчун өртөө 44,000 74,000
Хабжон өртөө 42,000 70,000
Кёнбуг ордон 46,000 76,000
※ Дээрх төлбөр нь хурдны замаар зорчих төлбөр багтаагүй байдлаар тооцоолсон (хурдны замаар зорчих төлбөрийг зорчигч төлнө) бөгөөд таксины тоолуурын заалтнаас хамааран төлбөр нь гарна.
Last modified : 2017-04-04