Солонгост суралцах

홈으로 이동> Солонгост суралцах > Солонгост суралцах бэлтгэл > Тавигдах шаардлага

Тавигдах шаардлага

• Сургалтын хөтөлбөр тус бүрд тавигдах шаардлага болон сургалтын хугацаа
Сургалтын хөтөлбөр тус бүрд тавигдах шаардлага болон сургалтын хугацаа
Сургалтын хөтөлбөр Тавигдах шаардлага Сургалтын хугацаа
Докторын сургалт Магистрын зэрэгтэй хүн 2 жилээс дээш
Магистрын сургалт Бакалаврын зэрэгтэй хүн 2 жилээс дээш
Бакалаврын сургалт Өөрийн оронд бага дунд боловсрол бүрэн эзэмшсэн хүн (12 жилийн сургалт) 4-6 жил
Мэргэжлийн сургууль Өөрийн оронд бага дунд боловсрол бүрэн эзэмшсэн хүн (12 жилийн сургалт) 2-3 жил
Хэлний бэлтгэл Ахлах сургуулиас дээш боловсролтой хүн 1-2 жил
Солилцооны оюутан Суралцахыг хүсч буй сургуультай хамтран ажилладаг холбоотой сургуульд суралцагч 1 улирал-1 жил
Хувийн зардлаар богино хугацаанд суралцах Харьяа сургуулийн гадаадад суралцах хөтөлбөрөөр болон өөрийн орны харьяа сургуулиас гадаадад суралцах болон төгсөгч гэсэн нэрээр солонгос сургуульд ирж суралцах 1 улирал-1 жил
Гадаад оюутны улирлын сургалт Оюутны амралтын хугацаанд солонгос хэл болон солонгос судлалтай холбоотой хөтөлбөрт оролцох гадаад оюутан. 2-3 сар
※ Дээрх шаардлагад ерөнхий болзолыг гарган тавьсан бөгөөд хүсэлт гаргах гэж буй сургуулийнхаа элсэлтийн шалгууртай урьдчилан танилцах хэрэгтэй.
※ 12 жилээс доош боловсролын тогтолцоотой улсын хувьд тухайн улсдаа бага дунд боловсрол эзэмшсэнийг нотлох баримт, тодорхойлолтыг үндэслэн хүсэлт гаргасан сургуулийн захирал элсэх зөвшөөрөл олгох боломжтой.
• Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK: Test of Proficiency in Korean)
Солонгосын засгийн газраас солонгост суралцагчдын чанарыг сайжруулахын тулд гадаад оюутнуудад тогтоосон түвшнээс дээш солонгос хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг. Хичээл сургалт болон өдөр тутмын амьдралд хэрэгтэй хэлний мэдлэг дутсанаас болон гадаад оюутнууд суралцах хугацаандаа бэрхшээлтэй тулгарах нь их байдаг.
Солонгосын их дээд сургуульд элсэн орохын тулд Олон Улсын Боловсролын Үндэсний Төвөөс зохион байгуулдаг солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын (TOPIK) оноо хэрэгтэй. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK) нь өөрийн эх хэл нь солонгос хэл биш гадаадын иргэдэд солонгос хэл сурах чиглэлийг гаргаж өгөн тэдний солонгос хэлний хэрэглээний чадварыг үнэлснээр солонгост суралцах, ажил эрхлэх зэрэгт ашиглах зорилготой юм.
Их дээд сургуулийн үндсэн сургалтанд суралцахыг хүсч байгаа тохиолдолд элсэн орохын тулд ерөнхийдөө солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд (TOPIK) 3-р түвшнээс дээш, төгсөхийн тулд 4-р түвшнээс дээш оноо авсан байх ёстой. Харин суралцахаар зорьж буй сургуулийн мэргэжлийн тэнхим нь англи хэлээр хичээл ордог бол солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK)-ын оноо байхгүй байсан ч англи хэлний албан ёсны шалгалтын оноо(TOFFL)-оор элсэх боломжтой ба төгсөхөд заавал солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK)-ын 4-р түвшнээс дээш оноо шаардагдахгүй.
Мөн солилцооны оюутан, засгийн газрын тэтгэлэгт оюутан, гадны орны засгийн газрын тэтгэлэгт оюутан, солонгос хэлний бэлтгэлийн элсэгч болон урлаг спортын тэнхимд элсэгч оюутны хувьд элсэхэд шаардах солонгос хэлний мэдлэгийн түвшин өөр байдаг. Холбогдох нөхцөлийн талаар тухайн сургуулиас лавлах хэрэгтэй.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK) нь жилд 6 удаа (1 сар, 3 сар, 4сар, 7 сар, 10сар, 11 сар) болдог бөгөөд, шалгалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл оны эхэнд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын (TOPIK) цахим хуудсанд тавигддаг. Шалгалтыг дүгнэх шатлал нь анхлан суралцагчдад зориулсан TOPIK I (1~2 түвшин), дунд • дээд шатны суралцагчдад зориулсан TOPIK II(3~6 түвшин) гэж ангилдаг ба шалгалтын онооноос хамааран шалгалт өгсөн түвшин тодорхойлогдоно. Шалгалтын талаарх бусад тодорхой мэдээллийг солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын цахим хуудаснаас (http://www.topik.go.kr) үзэх боломжтой.
Last modified : 2019-12-23