Солонгост суралцах

홈으로 이동> Солонгост суралцах > Солонгост суралцах бэлтгэл > Элсэх дараалал

Элсэх дараалал

(1) Гадаад оюутнуудын элсэх ерөнхий дараалал
Admission Procedures
(2) Элсэхэд шаардагдах материал
  • * Анкет
  • * Өөрийн намтар болон сургалтын төлөвлөгөө
  • * Ахлах сургуулийн дүнгийн тодорхойлолт болон төгссөн (төгсөх гэж буйг тодорхойлох) гэрчилгээ
  • * Зөвшөөрлийн бичиг (Суралцагч өөрийн хувийн мэдээллийг сургуулийн хэрэгцээнд ашиглахыг зөвшөөрсөн бичиг)
  • * Элсэгчийн болон эцэг эхийн биеийн байцаалт (гадаад паспортын хуулбар иргэний үнэмлэх зэрэг)
  • * Төрийн байгууллагаас олгодог гэр бүлийн лавлагаа
  • * Гадаад хэлний мэдлэгийг нотлох бичиг баримт(TOPIK, англи хэлний албан ёсны шалгалтын оноо гэх мэт)
  • * Тодорхойлолт
  • * Идэвхи чармайлтыг нотлох бичиг баримт (шагнал урамшууллыг нотлох бичиг баримт)
  • * Бодит чадварыг нотлох бичиг баримт -цомог, бүтээлээ багтаасан CD гэх мэт (урлаг спортын салбарт хүсэлт гаргагч)
※ Бүртгүүлэх хугацаа, бүрдүүлэх материал, сонгон шалгаруулалтын хуваарь зэрэг нь сургууль, факультет бүрээр өөр байдаг учир дэлгэрэнгүй мэдээллийг тухайн сургуулийн элсэлтийн журмаас нягтлах хэрэгтэй.
※Өөр бусад сургууль болон мэргэжлийн талаарх мэдээллийг www.studyinkorea.go.kr -аас хайх
※Бичиг баримтын төрлөөс хамааран (гол төлөв сүүлд төгссөн сургуулийн тодорхойлолт) нотариатаар баталгаажуулсан орчуулга юм уу апостилийн лавлагаа зэргийг шаардах тохиолдол байна.
* Апостилийн тогтолцоо: Гадаадаас авсан албан бичгийг консулын шалгалтгүйгээр хүлээн зөвшөөрч болох тогтолцоо. Дэлхий даяар 108 улс (2016 оны байдлаар) апостилийн хэлэлцээрт элссэн байдаг бол хятад улс үүнд бүртгэгдээгүй байна. (Хонконг Макаогаас гадна)
(3) Бүртгүүлэх хугацаа
Хаврын элсэлт (3-р сар) гол төлөв өмнөх оны 9-11-р сард, намрын элсэлт (9-р сар) нь тухайн жилийн 5-6-р сард бүртгэл явагдана. Сүүлийн үед интернэт ашиглан онлайнаар бүртгэх аргыг их хэрэглэх болсон.
Бакалаврын элсэлт нь шинээр элсэх болон шилжин орох гэсэн хоёр төрөлд хуваагдана. Шинээр элсэх нь ахлах сургууль төгссөн тохиолдолд боломжтой бол шилжин орох нь тодорхой хугацаанаас илүү дээд сургуульд суралцаж байсан болон мэргэжлийн их дээд сургуулиас дээш эрдмийн зэрэгтэй хүн элсэх боломжтой.
(4) Сонгон шалгаруулах арга
Ихэнх сургуулиуд оюутны илгээсэн материалыг үндэслэн гол төлөв шалгаруулдаг боловч зарим сургууль ярилцлага юм уу шалгалт авах тохиолдол ч бий. Элсэхийг хүсэж буй сургуулийн сонгон шалгаруулах аргыг урьдчилан мэдэж бэлтгэх нь зүйтэй.
Last modified : 2019-12-23