Солонгост суралцах

홈으로 이동 > Солонгост суралцах > Байгууллага болон системийн танилцуулга > About NIIED

БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

Байгууллагын танилцуулга.

Сайн байцгаана уу? Солонгост суралцах нэгдсэн
систем(Study in Korea)-д тавтай морилно уу?
Солонгосын олон улсын боловсролын төв нь орчин үеийн
глобал эрин үетэйгээ хөл нийлүүлж БНСУ-ын боловсон хүчнийг
бэлтгэх,өсгөн хөгжүүлэх зорилго тавьж буй төрийн байгууллага
бөгөөд боловсролын яамны харъяа хариуцлагтай хэрэгжүүлэгч
агентлагын хувьд дараах гол үйл ажиллагааг явуулж байна.
1.Солонгосын олон улсын боловсролын төв нь “Study Korea Project”-ийн дагуу ‘гадаад руу оюутнууд явуулах’ бодлогоос илүүтэйгээр ‘гадаад оюутнуудыг урьж суралцуулах’ бодлого болгон өөрчилж хилийн чанадад боловсролын үзэсгэлэн яармагыг зохион байгуулах, Солонгос боловсролын нэгдсэн системийг ажиллуулах зэрэг гадаад оюутнуудыг татан оруулахаар идэвхтэй үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд улсын их дээд сургуулиудыг глобалчлах ажилдаа ч анхаарал тавьж тэргүүн эгнээнд явж байна.
2. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK) төлөвлөх болон зохион байгуулах, гадаад оюутнуудад тэтгэлэг олгох, засгийн газрын зардлаар оюутан гадаадад илгээх, гадаадад Солонгосын боловсролын ?зэсгэлэн нээх гэх мэт Солонгос хэлийг түгээх болон олон улсын боловсрол солилцоог эрчимжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна.
3.Глобалчлал, мэдлэг мэдээллийн эрин үетэйгээ хөл нийлүүлэн олон улсад өрсөлдөх чадвараа хөгжүүлэх болон соёлын солилцоо, англи хэлээр харилцан ярилцах чадварыг дээшлүүлэхээр англи хэлийг эх хэлээр хэрэглэдэг хүнийг англи хэлний туслах багшаар урьж ажилуулах төсөл (EPIK) болон боловсролын нөхцөл байдал тааруухан бүс нутгийн англи хэлний боловсролын ялгааг багасгах, гадаадын иргэдийн солонгосын талаарх ойлголтыг өргөжүүлэн нэмэгдүүлэхийн тулд англи хэлний сайн дурын боловсролын үйл ажиллагаа(TaLK)-г хэрэгжүүлж байна.
Солонгост суралцах нэгдсэн систем нь солонгост суралцах тухай болон солонгосын их сургуулиудын мэдээллээр хангадаг солонгост суралцах танилцуулгын систем, Засгийн газраас урьсан тэтгэлэгт оюутан зэргийг танилцуулан сурталчилдаг GKS сайт, цахимаар солонгос хэл заадаг KOSNET сайт зэргийг нэгтгэж хууль зүйн яам болон солонгосын их сургуулиудтай холбож солонгост суралцах мэдээллээр хангахаас гадна цахимаар элсэлтийн өргөдөл гаргах, цахим солонгос боловсролын үзэсгэлэн яармаг, GKS-ийн тэтгэлэгт оюутнууд бүртгэх зэрэг цахимаар нэг цэгийн үйлчилгээг үзүүлж байна.
Цаашдаа, Солонгосын олон улсын боловсролын төв нь илүү мэргэшсэн тогтолцоог хөгжүүлэн хэрэгжүүлж илүү их дэвшилттэй боловсролын үйлчилгээ үзүүлэхээр хичээх болно.
Баярлалаа.

Ирэх зам

찾아오시는 길
• Нийтийн тээврийн хэрэгслээр ирэх
Автобус : буухиа автобус (102, 1005-2, 5500-1, 1303) энгийн автобус (520,300) Жонжа автобусны буудал дээр бууна
Метро : Пүндансон чиглэлийн метро Жонжа буудал 4 дүгээр гарц, Шинпүндансон чиглэлийн метро 5 дугаар гарц
• Холбоо барих
Хаяг : Кёнгиду, Соннам хот, Пүндан гү, Жонжа иллу-гийн 191,шуудангийн дугаар : 13557
Утас : +82-2-3668-1490(англи хэл), +82-2-3668-1491(хятад хэл) , +82-2-3668-1492 (бусад хэлээр зөвлөгөө өгнө),
факс : +82-2-764-1327(факс)
Last modified : 2016-06-23