Олон нийтийн харилцаа (зөвлөгөө)

홈으로 이동> Олон нийтийн харилцаа (зөвлөгөө) > Солонгост суралцах талаарх асуулт хариулт > Солонгост суралцахтай холбоотой асуулт

Солонгост суралцахтай холбоотой асуулт

1. Солонгост суралцмаар байна.
Солонгост суралцах бол үндсэндээ солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 3-р түвшнээс дээш (инженерийн болон урлаг спортын салбар нь 2-р түвшин) тэнцсэн байх хэрэгтэй. Хаврын улирал нь (3 сарын элсэлт) ихэвчлэн 9 сар~11 сар, намрын улирал нь (9 сарын элсэлт) 5 сар~6 сард бүртгэлийн материал хүлээн авна. Бүрдүүлэх материал болон бүртгүүлэх хугацаа нь сургууль тус бүр өөр өөр байдаг учир суралцах хүсэлтэй сургуулийнхаа цахим хуудаснаас материал хүлээн авах сүүлийн хугацааг урьдчилан харж танилцах хэрэгтэй.
Сургуулиа хайхдаа www.studyinkorea.go.kr→их дээд сургуулийн мэдээлэл→сургууль хайх цэсээс үзнэ үү.
2. Солонгос хэл сурмаар байна.
Солонгост үндсэн сургуульд дэвшин суралцахын өмнө солонгос хэл сурах хэрэгтэй бол их дээд сургуулийн салбар хэлний бэлтгэлд солонгос хэл сурч болно. Хэлний бэлтгэл нь үндсэн болон богино хугацааны сургалт явуулдаг ба үндсэн сургалт нь 10 долоо хоногийн сургалт байдаг бөгөөд ерөнхийдөө хавар, зун, намар, өвлийн улирлаар хичээллэдэг бол богино хугацааны сургалт нь сургуулиасаа хамааран амралтын улирлаар 3 долоо хоногийн сургалт, 6 долоо хоногийн сургалт гэх мэтээр сургууль бүр сургалтын хөтөлбөр нь ялгаатай байдаг. Үндсэн сургалтын хувьд төлбөр нь 1 улирлын 1 сая 500 мянган вон~ 1 сая 800 мянган вон байдаг. Сургуулийн цахим хуудас бүрт сургалтын хөтөлбөрийн бүтэц болон элсэх дараалал байдаг учир сургуулиа эхлээд сонгосны дараагаар тухайн сургуулийн цахим хуудсаар дамжуулан хүсэлтээ гаргахад болно. Хэлний бэлтгэлийн хайлтыг http://www.studyinkorea.go.kr/ → солонгос хэлний сургалт → солонгост солонгос хэлийг сурах (солонгос хэлний сургалтын төвийн танилцуулга)-аас мэдэж болно.
3. TOPIK шалгалтын хуваарь болон бүртгүүлэх аргын талаар хэлж өгөөч.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт нь жилд 6 удаа(1-р сар, 3-р сар, 4-р сар, 7-р сар, 10-р сар, 11-р сар)явагддаг бөгөөд нарийвчилсан хуваарийг жилийн эхэнд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын цахим хуудаснаас үзэх боломжтой. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын үнэлгээний түвшин нь анхан шатны суралцагчдад зориулсан TOPIK I (1~2 түвшин), дунд дээд шатны суралцагчдад зориулсан TOPIK II (3~6 түвшин)гэж ангилах бөгөөд шалгалтын онооноос шалтгаалан шалгалт өгсөн түвшин нь шийдэгдэнэ. Слонгос хэлний түвшин тогтоох шалгалтын талаарх бусад дэлгэрэнгүй мэдээллийг солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын цахим хуудаснаас (http://www.topik.go.kr) үзэх боломжтой. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын төлөөлөгчийн утас: +82-2-3668-1331
4. Солонгосын их дээд сургууль руу шилжин суралцахыг хүсч байна.
Ерөнхийдөө шилжин суралцах бүртгэл нь шинэ элсэлтийн бүртгэлийн хуваарьтай ижил хугацаанд болно. Хүссэн сургуулиа хайсны дараагаар бүртгүүлэх журмын дагуу материалаа бэлдэхэд болно. Сургуулиа хайхдаа www.studyinkorea.go.kr → сургуулийн мэдээлэл→ сургууль хайх хэсгээс үзнэ. Сургууль бүр шилжин орох шалгуур нь өөр байдаг ч ерөнхийдөө эцэг эх болон тухайн хүн өөрөө гадаад хүн байх ёстой ба солонгос болон гадаадад үндсэн ахлах сургууль төгсөөд 4 жилийн үндсэн сургалттай их дээд сургуульд 2 жилээс дээш хугацаанд суралцаад тухайн сургуульд 3-р курст шилжин орохоор зэхэж буй хүн, мөн гадаадад солонгосын бага, дунд, ахлах сургуультай дүйх үндсэн сургалттай сургуулийн сургалтыг дүүргэн 4 жилийн үндсэн сургалттай их дээд сургуульд 2 жилээс дээш хугацаагаар суралцаж тухайн сургуулийн 3-р курст шилжин суралцахаар зорьж буй гадаад иргэн (зөвхөн өөрөө гадаадын иргэн) шилжин суралцах нөхцөлд тохирно.
5. Солонгос хэлээр биш зөвхөн англи хэлээр хичээлээ ордог их дээд сургууль зааж өгөөч.
Англи хэлээр хичээл ордог сургуулийг www.studyinkorea.go.kr → их дээд сургуулийн мэдээлэл → сургууль хайх → зөвхөн англи хэл гэсэн товчлуурын ‘тийм’ийг даран хайхад англи хэлээр тусгайлан хичээл ордгоор төлөвлөгдсөн сургуулиудыг үзэж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг сонирхож буй сургуулиасаа лавлана уу.
6. Сургалтын визний талаар хэлж өгөөч
Солонгост суралцахыг хүсэгчид элсэх зөвшөөрлөө аваад солонгос явахад хэрэгтэй бичиг баримтаа бэлдсэний дараагаар өөрийн оронд байрлах Солонгосын Элчин Сайдын Яам юмуу консулын газраар дамжуулан суралцах виз авах хэрэгтэй. Ерөнхийдөө үндсэн сургалтанд суралцах гэж буй гадаад оюутан D-2 виз авах ёстой бол үндсэн бус сургалтанд (хэлний бэлтгэл, соёлын сургалт, аж үйлдвэрийн сургалт зэрэг) бүртгүүлэх гэж буй гадаад оюутан нь D-4 виз авах ёстой.
D-2 виз олгогдох хүмүүс
-Ахлах боловсролын тухай хуулийн заалтын дагуу байгуулагдсан мэргэжлийн дээд сургууль, их дээд сургууль, ахисан түвшний сургууль мөн тусгай хуулийн заалтын дагуу байгуулагдсан мэргэжлийн дээд сургуулиас дээш эрдэм шинжилгээний байгууллагад үндсэн сургалт(бакалавр, магистр, доктор)-ын боловсрол эзэмших болон тусгай салбарын судалгаа хийх гэж буй суралцагч
D-4 виз олгогдох хүмүүс
- Их дээд сургуулийн хэлний бэлтгэлд солонгос хэл суралцагч
- Суралцах (D-2)төрөлд хамаарах боловсролын байгууллага болон эрдэм шинжилгээ судалгааны байгууллагаас гадна боловсролын байгууллага юмуу компани, бүлгэм зэрэгт боловсрол болон сургалтанд суух эсвэл судалгаа хийх
- Суралцах (D-2) төрөлд хамаарах байгууллага болон эрдэм шинжилгээ судалгааны байгууллагаас гадна боловсролын байгууллагад боловсрол эзэмшигч
- Улс, нийтийн судалгааны байгууллага болон сургалт зэрэгт технологи, ур чадварт суралцагч
- Гадаад иргэний хөрөнгө оруулагч байгууллага мөн гадаадад хөрөнгө оруулагч байгууллагаас дадлагажигч(дадлагын ажилтан)-аар боловсрол эзэмших болон сургалтанд суух болон судалгааны ажилд оролцогч
7. Олон орны хэлээр зөвлөгөө авч болох уу?
Одоогоор солонгос, англи, хятад, Испани, орос, монгол гэх мэт 6 орны хэлээр зөвлөгөө өгөх боломжтой.
Англи, солонгос хэл (даваа~баасан): үдээс өмнө 9:00~ үдээс хойш 6:00, studyinkorea@korea.kr
Хятад, солонгос хэл (даваа~баасан): үдээс өмнө 9:00~ үдээс хойш 6:00, niiedcounselling@korea.kr
Испани хэл (Мягмар): үдээс хойш 1:00~ үдээс хойш 6:00, webmaster@studyinkorea.go.kr
Орос хэл (лхагва гараг): үдээс хойш 1:00~ үдээс хойш 6:00, webmaster@studyinkorea.go.kr
Монгол хэл ( пүрэв гараг): үдээс хойш 1:00~ үдээс хойш 6:00, webmaster@studyinkorea.go.kr
8. Ажил эрхлэлттэй холбоотой мэдээллийг хаанаас олж авах вэ?
Ажил эрхлэлттэй холбоотой мэдээллийг www.studyinkorea.go.kr → хөдөлмөр эрхлэлтийг дэмжих → ажилд авах мэдээллээс үзэж болох ба Олон Улсын Боловсролын Үндэсний Төв KOTRA-тай хамтран зохион байгуулж байгаа гадаад оюутнуудын ажлын байрны үзэсгэлэн яармаг жил бүр зохион байгуулагдаж байна.
Гадаад оюутны ажлын байрны үзэсгэлэн яармаг: jobfair.contactkorea.go.kr
KOTRA гадаадын мэргэжлийн боловсон хүчнийг бүрдүүлэх төв: www.contactkorea.go.kr
Last modified : 2019-08-30