Олон нийтийн харилцаа (зөвлөгөө)

홈으로 이동> Олон нийтийн харилцаа (зөвлөгөө) > Солонгост суралцах талаарх асуулт хариулт > Тэтгэлэгтэй холбоотой асуулт

Тэтгэлэгтэй холбоотой асуулт

1. Тэтгэлгийн тогтолцооны талаар хэлж өгөөч
Олон Улсын Боловсролын Үндэсний Төвөөс хэрэгжүүлдэг тэтгэлгийн хөтөлбөр нь засгийн газрын тэтгэлэгт гадаад оюутны хөтөлбөр (KGSP), шилдэг солилцооны оюутны хөтөлбөр, хувийн зардлаар суралцдаг шилдэг гадаад оюутны тэтгэлэгт хөтөлбөр зэрэг хөтөлбөрүүд байдаг. Тэтгэлэг тус бүрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.studyinkorea.go.kr →тэтгэлэг → засгийн газрын тэтгэлэг хэсгээс үзэх боломжтой.
2. KGSP хүсэлт гаргах боломжтой хугацааг хэлж өгөөч.
Засгийн газрын тэтгэлэгт гадаад оюутны мэргэжлийн болон бакалаврын бүртгэлийн шалгуур нь өмнөх оны 9-р сар~10-р сард www.studyinkorea.go.kr цахим хаягт тавигдан 3-р сард элсэж орохоор байдаг. Засгийн газрын тэтгэлэгт гадаад оюутны ахисан түвшний сургалтын бүртгэлийн шалгуур мөн ижил цахим хаягт 2-р сард тавигдах ба 9-р сард элсэж орохоор тааруулдаг. Материал хүлээн авах хугацааг бүртгэлийн шалгуураас үзнэ үү.
3. Шилдэг солилцооны оюутан хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөөч.
Шилдэг солилцооны оюутан хөтөлбөр нь солилцооны оюутнаар ирсэн гадаад оюутанд солонгосын соёлыг таниулах болон солонгост суралцах боломжийг олгодог тэтгэлэгт төсөл юм. Шилдэг солилцооны оюутан болохыг хүсвэл эхлээд солонгосын их дээд сургуулиудтай танилцаж уг сургуулийн гадаад харилцааны албанаас асууж тодруулсны дараагаар хүсэлт гаргаж болно.
4. Солонгос хэлний бэлтгэлд ч тэтгэлэг авах боломжтой юу?
Ерөнхийдөө шинээр бүртгүүлсэн суралцагчдад олгодог тэтгэлэг байхгүй. Сургууль бүр өөр боловч улирал бүр дүнгийн голч нь өндөр болон ирц сайтай суралцагчийг сонгон төлбөрийн 10~50%-ийг тэтгэлэг болгон олгох тохиолдол байдаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тухайн сургуулийн солонгос хэлний бэлтгэлийн цахим хуудаснаас үзнэ үү. Мөн солонгос сан (http://www.kf.or.kr/)-аас гадаадын солонгос судлаач болон солонгос судлалаар мэргэшиж буй ахисан түвшний суралцагч, солонгостой холбоотой ажил эрхлэгчид солонгосын их дээд сургуулийн орчинд солонгос хэлийг системчлэн суралцаж болохуйц солонгос хэлний тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
5. Олон Улсын Боловсролын Үндэсний Төвийн тэтгэлгээс гадна бусад тэтгэлгийн талаар мэдээлэл өгөөч.
Олон Улсын Боловсролын Үндэсний Төвийн GKS тэтгэлгээс гадна POSCO Чонгам сан, Korea Foundation, Тэүнг компани, ХансэYes24 соёлын сан гэх мэт олон компани болон сангаас гадаад оюутны төлөөх тэтгэлгийн тогтолцоог хэрэгжүүлж байна. www.studyinkorea.go.kr → тэтгэлэг → компани болон сангийн тэтгэлэг
6. Ахлах ангийн сурагчид зориулсан тэтгэлэгт хөтөлбөр байдаг уу?
Одоогоор ахлах ангийн сурагчид зориулсан тэтгэлэгт хөтөлбөр нь солонгос дахь сурагчдад зориулсан солонгос японы хамтарсан инженерийн салбарын бакалаврын гадаад оюутны хөтөлбөр, солонгос японы солилцооны хөтөлбөр байдаг ба ахлах сургуулийн гадаад сурагчид зориулсан тэтгэлэгт хөтөлбөр байхгүй.
6-1. Ахлах сургуулийн сурагч ч бас солонгост суралцах боломжтой юу?
Үндсэндээ гадаад хүн солонгосын энгийн ахлах сургуульд суралцаж байгаа тохиолдолд солонгос хэлний түвшин маш сайн, бүх хичээлийг ойлгодог байх хэрэгтэй. Сургуульд орохыг хүсэж байгаа бол оршин сууж буй газрын харьяа боловсролын хэлтэс болон сургуулиасаа шууд асуухыг хүсье.
Last modified : 2019-12-23